Зохиогч: Урлаг

Антонин Леопольд Дворжак Чех улсаас төрөн гарсан дэлхийн алдарт хөгжмийн зохиолч юм. Тэр хайр дурлалын сэдэвт хөгжмийн бүтээлүүд, тэр дундаа “Славони бүжиг” /Slavonic Dances/, “Америк хүн” /”American” String Quartet/, “Морин хийл хөгжимд зориулсан концертын В нот” /Cello Concerto in B minor/, “Шинэ ертөнц №9 Симфони” (New World) зэрэг дуурь, симфони, найрал болон танхимын хөгжмийн бүтээлүүдээрээ алдартай нэгэн. 1892 -1895 онуудад АНУ-ын Үндэсний Консерваторийн захиралаар ажилласан бөгөөд энэ хугацаанд түүний дэлхий дахинд хамгийн ихээр алдаршсан бүтээлүүдийнх нэг “Шинэ ертөнц №9” симфонио туурвисан байна.

Read More

Буриадын ардын болон шинэ үеийн нийтийн дуунуудаас бүрдсэн “Миний буриад” цомгийг гаргаж, “Буриад зоной аялгуу” нэртэй анхны тоглолтоо хийж байсан Монгол түмнийхээ дунд “Буриад зоны дуучин хөвүүн” хэмээн нэрлэгддэг дуучин Д.Нямдаваа зөвхөн буриад дууны хүрээнээс хальж нийтийн дуунд хүч сориж хос морьтой дэргүүлхээр шийдсэн бололтой.

Read More

Монголын хошин урлагийн хамгийн отгон нь хэдий ч хамгийн олон үзэгчдийг байлдан дагуулдаг “Эмоци” продакшны хамт олон тун ч завгүй шаргуу ажиллаж байгаа гэнэ. Хамтлагийн залуус өнгөрсөн гуравдугаар сард Солонгос улсад ажиллаж амьдарч буй Монголчууддаа зориулан аялан тоглолтоо хийгээд ирсэн билээ. Тэгвэл тэдний дараагийн тоглолтын тов хэдийнээ гарсан байна.

Read More

Түүнийг ихээхэнм бухимдуулсан нэгэн тоогүй зүйл тохиожээ. Тодруулбал, энэ сарын 27-нд Сод Монголоос шатахуун авсан юм. Тэгээл баримтаа нэхэж нэхэж аваад л ирээд бүртгүүлэх гэсэн чинь баримт маань аль хэдийнээ бүртгэгдсэн байдаг байна хэмээв.

Read More

“Шинэ үе” продакшнаас олны танил болсон залуусын нэг нь Ц.Алдармаа. Тэрбээр “Давхар цохилт” уран сайхны кинонд тоглосоноос хойш уран бүтээлээсээ завсарлага авсан. Харин хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн “Ядуугийн зовлон 2” кинонд тоглож өөрийгөө эрс сайжруулсан дүрээр үзэгчдтэйгээ уулзаад байгаа юм. Өдгөө хүүгээ ганцаараа өсгөж яваа жүжигчин бүсгүй “Сүүлийн үед гэр бүл салалт их байна. Би анх нөхөртэйгээ 24 настай байхдаа суусан. Хоёр сацуу хүмүүс чинь буулт хийхийг хүсдэггүй юм байна лээ. Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй байсан үе. Тэгээд л хариуцлага, бууж өгөлт гэдгийг мэддэггүй байж. Одоо бол их тэвчээртэй болсон. Хүүгээ аавтай нь байнга уулзуулдаг. Эцгээ сайн мэдэж амьдрах ёстой. Одоо нөхөр бид хоёр найзууд болсон. Ардчилсан гэр бүл болсон гэх үү дээ” хэмээн гэр бүлийнхээ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийнхүү дурджээ.

Read More

ДАЛЛАГАНЫ УУТНЫ ДОТРЫГ УЛААН, ШАР ӨНГИЙН ДААВУУГААР ХИЙНЭ
Даллаганы уутны ёроол нь гэрийн эзэгтэйн буян хишгийн махбодийн өнгөтэй байх ёстой. Тухайлбал, төмөр махбодид төрсөн эмэгтэйн буян хишгийн махбодь нь төмөр /төмөр махбодийг цагаанаар төлөөлүүлнэ/ болно. Төмрийн өнгийг цагаанаар төлөөлүүлэн даллаганы уутны доод ёроолыг цагаанаар эмжиж хийнэ.
Гэрийн эзэн модон бар жилд төрсөн аваас ногоон /модон махбодийг ногооноор төлөөлүүлнэ/ даллаганы , уутны гол эх биеийг /торго/ ногооноор хийнэ. Тухайн айл гурван хүүхэдтэй байлаа гэхэд хүүхдүүдийнхээ төрсөн махбодийн гурван /гал-улаан, шороо- шар, ус-хөх, төмөр-цагаан, мод-ногоон гэх мэт/өнгийн хуруу хэрийн өргөнтэй даавуу эсвэл торгоор солонго адил татуулан оёно. Ингэхдээ айл ууган хүүхдийнхээ төрсөн махбодийг доор нь хийж, дунд хүүхдийнхийг түүний дээр, отгон хүүхдийн төрсөн махбодийн өнгөөр амсрын солонгыг хийнэ. Жишээ нь отгон хүүхэд усан махбодид төрсөн бол хамгийн дээд солонгыг хөх өнгөөр оёж, оосрыг мөн адил өнгөөр хийнэ

Read More