“Хувьсал” продакшны жүжигчин СТА А.Ганчимэг чадварлаг жүжигчдийн нэг билээ. Тэрбээр “ Халуун сэтгэл ”, “Хуваарьгүй нислэг”, “Хэцүү анги”, “Амьдралын амт” “Нэг хоёрын гурав аа”, “Наран мандах нутаг” “Помогите нам”, “Анхны болзоо”, “48 цаг”, “Flower”, ‘’Thank you mum’’, “Гамлет” зэрэг тайз, дэлгэцийн уран бүтээлүүдэд тоглож чадварлаг жүжигчин гэдгээ бататгаж байсан.
Зохиогч: Урлаг
Цээл хоолойтой палдайсан залуугаар цолоо дуудуулан, уужим хөх тэнгэрт элин халин эргэлдэх бүргэд мэт уран сайхан дэвэн байснаа эрвэлзэн гараад бүдүүн өвсөнд бүдрэх мэт нэг шармийсан шар залууд ойччихжээ. Товуу өөрөө ч сайн учраа олсонгүй. Учраа бөхтэйгээ өрж байгаад нэгэнтээ далавчаа сэлгэн займчих зуур наадамчдыг гүйлгэн харвал эгнэн зогсоо олон морьтны дунд улаан хоргой бүслүүртэй цагаан бүрх малгай харагдахад дотор нь баяраар гийн, лавлан харвал, эзэн нь өөр хүн байсанд урам хугаран эргэж өнөө шар залуу руу хандсанаа санах аж. Буулт өгөөд буцаж явахдаа “Хачин юм” гэж бодмоглосноо анхаарал сарних зуур л чавхны чулуу шиг орж ирээд сөгдүүлж дээ гэж санан, бөхийн майхны дэргэд дээл бүсий нь барьж үлдсэн хархүү өвгөн хоёр руу очив.
Монголчуудын хамгийн том асуудал таргалалт. Үүн дотроо харвин буюу гэдэс хэвлийн өөх байдаг. Тэгвэл үүнийг үүсгэхэд гол нөлөө үзүүлдэг 7 буруу дадал зуршил байдаг гэнэ.
Одоогоос хоёр жилийн өмнө “Хамтдаа инээмсэглэе” урлагийн их наадам тусгай сургуулиудын сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдаж байсан билээ. Энэхүү наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулаад өнөө жил гурав дахь удаагаа болохоор тов нь гарав.
Guys – The LOVE
Домогт дуучин өчигдөр Миннеаполис хотын Пэйсли Парк дахь гэрийнхээ цахилгаан шатанд нас барсан байдалтай олдсон нь мянга мянган шүтэн бишрэгчдийг нь уй гашууд автуулаад байна. Хэвлэлүүдийн дамжуулж буйгаар Принс нас барахаасаа зургаан хоногийн өмнө мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн гэж зарим хэвлэл дамжуулав. Гэхдээ үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа тул албаныхан үргэлжлүүлэн шалгалт хийж буй.
Зарим хэвлэлээр түүнийг өөрийнхөө үхлийг эртнээс зөгнөж байсан хэмээн мэдээлжээ. Английн Миррор сонины цахим хуудаст гарсан мэдээлэлд Дэвид Бөүигийн нэгэн клипийг эш татсан байна. Уг клипэнд Принс нас барж, сүнс нь эмнэлгийн байгууламж дээгүүр хөвж буй дүрслэл гардаг нь яах аргагүй үхлээ урьдчилан зөгнөсөн явдал гэж шүтэн бишрэгчид нь тайлбарлажээ.
