Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Тусгай сургуулиудын “Хамтдаа инээмсэглэе 2016” урлагийн их наадам энэ сарын 30-нд болно
Уртын дуу

Тусгай сургуулиудын “Хамтдаа инээмсэглэе 2016” урлагийн их наадам энэ сарын 30-нд болно

Урлаг Урлаг25/04/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
116987793dfe10b9003757b3d65c88844711598322016-04-25-12-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Хамтдаа инээмсэглэе” аянг хамгийн анх 2014 онд эхлүүлж байжээ. Харин “Хамтдаа инээмсэглэе”урлагийн их наадмыг өнгөрсөн жил зохион байгуулсан. Тэгвэл энэ жил хоёр дахь удаагаа болохоор тов нь гарчээ.

Тодруулбал, Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зургаан тусгай сургуулийн сурагчдын дунд “Хамтдаа инээмсэглэе 2016” урлагийн их наадам энэ сарын 30-нд болох юм.

Улаанбаатар хотын хэмжээнд буй сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа тусгай сургуульд суралцдаг хүүхдүүдийн тоо жил ирэх тусам олширсоор байгаа төдийгүй тэдний нийгэмд оролцох оролцоо улам бүр хаагдмал болсоор байгааг нуугаад яахав. Иймд эдгээр хүүхдүүдийн нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх, авъяас чадварыг нь нээн илрүүлж хөгжих боломжоор хангах, нийгэмд бие даан амьдрах чадвар бүхий бүтээлч, хүсэл эрмэлзлэл бүхий иргэнийг төлөвшүүлэхэд гол зорилгоо шингээж “Хамтдаа инээмсэглэе” аяныг санаачлагчид зохион байгуулсаар иржээ.

Энэ жилийн наадамд Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 6 тусгай сургуульд суралцаж буй сурагчид оролцох бөгөөд нийт зургаан төрлөөр өрсөлдөх нь ээ.

  • Мэндчилгээ
  • Гоцлол дуу
  • Хамтлаг дуу
  • Уран уншлага
  • Гоцлол хөгжим
  • Гоцлол бүжиг

Шагнал урамшуулал: Номанци тус бүрт алт, мөнгө, хүрэл медалийн эзэд шалгаруулах бөгөөд нийт үнэлгээгээр тэргүүлсэн нэг сургууль “ГРАНПРИ” шилжин явах цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулах юм.

“Хамтдаа инээмсэглэе 2016” урлагийн их наадам дөрөвдүгээр сарын 30-нд Хил хамгаалах ерөнхий газрын концертын танхимд болно. Энэ жилийн наадмын ерөнхий шүүгчид Жүжигчин М.Баярмагнай, П.Эрдэнэзаан, Тв коктейль хамтлагийн жүжигчин Э. Цолмонбаяр нар шүүх юм.

Урилгаар: Мөнхийн Реп хамтлаг
Дуучин Улаанцэцэг
Дуучин Мишээл
Дуучин Зол
Дуучин Цэкү
Дуучин Энхжаргал
Бүжигчин Түвшинжаргал
Doctor Clown нар оролцох болно.

Дэмжигч байгууллагууд:
“Азтай хүүхэд сан”
“Оргио тахиа”
“Сарангэрэл сан”
“Хил хамгаалах ерөнхий газар”
“Тэнгис кино театр”
“Тэнгэрийн Модун ТББ”
“Хас Медиа энтертайнмент”
“Баясах трейд”
“Тесо групп”
“Блисс ресторан”
“Студи 3”

Мэдээллийн ивээн тэтгэгч:
www.Dorgio.mn
www.Cityinfo.mn
“Bright Mongolia”
www.News.mn

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хоббит”-ын ховор хувийг үнэ хаялцуулжээ

10/08/2025

“The Intern” киноны Солонгос хувилбарт тоглох жүжигчид зарлагдлаа

10/08/2025

“Land of the sky” үндэсний урлагийн хамгийн том тоглолтод саатаарай

10/08/2025

Помпейн балгасанд хүмүүс эргэн ирж амьдарч байсныг тогтоожээ

09/08/2025

Диана гүнжийн торгон даашинзыг дуудлагаар худалджээ

09/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.