Зохиогч: Урлаг

Та бүхэн гайхаж магадгүй, энэхүү материалыг дуучин Г.Эрдэнэтунгалагийн тухай хэн нэг туршлагатай сэтгүүлч редакцийнхаа ширээний ард сурамгай нь аргагүй бичиж суугаа бус Г.Эрдэнэтунгалаг би өөрөө өөрийнхөө тухай гал тогооныхоо ширээний ард чадан ядан ноороглож суугаа юм. Аливаа шинэ зүйлийг туршиж үзэхэд сонирхолтойгоос гадна асар их туршлага, шинэ мэдлэгүүдийг нэмж байдгийг та бүхэн минь бэлхнээ мэдэх биз ээ. Бичнэ гэдэг дуулахаас ч хэцүү зүйл юм.

Read More

ОХУ-ын үзэгчдийг телевизийн өмнө татан суулгаж, догдлуулж, айлгаж, баярлуулан гайхшруулдаг “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг ес дэх жилдээ гарч байна. Одоо ч энэ нэвтрүүлэг үзэгчдийн тоогоор тэргүүн байрт бичигдсээр л байна. Энэ бүх хугацаанд нэвтрүүлгийг худал хуурмаг гэсэн ганц ч нотолгоо, баталгаа гарч байсангүй. Нэвтрүүлгээр далд авьяас, онцгой чадвараа батлан харуулж чадсан зөн билигчид одоо болтол хүмүүст туслан, авьяас чадвараа хөгжүүлсээр л байна.

Read More

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур 2015” наадмын хүндэтгэлийн “Гала” тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо. Тоглолтын үеэр 2015 оны шилдэг дуу болон хөгжмийн зохиолчийг шалгаруулсан юм.

Read More

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн санаачлагаар монгол дуу, монгол урлагийг дэлхийд таниулах зорилгоор “Монгол дуу дэлхийд” уралдааныг зохион байгуулж байна. Тус уралдаан нийт дөрвөн үе шаттайгаар явагдах бөгөөд тус уралдааныг МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгионы “Doly production”-ны хамт олон мөн хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Read More

Бид өөрийн хийсэн үйл, нисваанисынхаа эрхээр таглаатай саванд хийсэн зөгий мэт тэр л савнаасаа гарч чадалгүйгээр буяныхаа эрхээр тэнгэрийн оронд, буяны үрээ бараад нүгэл хилэнцээ даваад ирэхээр доод гурван муу заяанд унаж, атаа хорслын нисваанис арвидсанаар асурид, хармын нисваанисаар бирдэд гэх мэт төрөлд шидэгдсээр энэ орчлон хорвоод хэмжээлшгүй олон галвыг өнгөөрөөсөн байдаг ажгуу.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 30. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 21. Санчир гараг. Тэргүүн дагуул одтой, 5 шар мэнгэтэй, цагаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Хотол чуулган. Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 8 цаг 13 минутад мандан, 17 цаг 36 минутад жаргана.

Read More

Ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн хонож, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна

2016 оны 01 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар явган шуурга шуурна. Завхан голын эхээр 37-42 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 29-34 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

Read More

Монгол Улсын Филармони гэгээн хайрын баярын өдөрт зориулан жил бүр уламжлал болгон “Би чамд хайртай” тоглолтыг хосууддаа хүргэдэг билээ. Тэгвэл энэ жил ч мөн “Би чамд хайртай” симф-жазз тоглолтоо 02-р сарын 14-ны 19.00 цагт Улсын Филармонийн тайзнаас хүргэхээр бэлтгэл ажилдаа орсон байна. Тоглолтонд хүрэлцэн ирсэн хосууддаа олон гайхалтай сюрпризүүдийг бэлтгэж байгаагийн нэг нь “ХАЙРЫН ЗАР” хөтөлбөр юм.

Read More