Зохиогч: Урлаг

Сайн муу сэтгэлээр өдөөгдөн хийж, ярьж хэлж, санаж бодож буй бие, хэл, сэтгэлийн үйл болон түүнтэй холбогдон гарах үр дагаврыг “Үйлийн үр” гэнэ. Өөрөөр хэлбэл ажил, амьдрал, өөрийн тань үйл ажиллагаанаас шууд шалтгаална гэсэн үг.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 1. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 23. Сумъяа гараг. Хонгорцог одтой, 3 хөх мэнгэтэй, харагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Хүчин төгсөх.Шүтэн барилдлага: Сэрэхүй. Өдрийн наран 8 цаг 11 минутад мандан, 17 цаг 39 минутад жаргана.

Read More

Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд хүмүүсийн хөл хөдөлгөөнд хамгийн ихээр дарагдаад байгаа газар бол “Өгөөж-Чихэр боов” компани байна. Иймд тус компанийн маркетингийн албаны дарга Ч.Өлзийбадрахтай уулзаж 2016 оны сар шинийн баярт зориулсан “Өгөөж-Чихэр боов” компанийн “Угалз” хэвийн боовны давуу тал, онцлогийн талаар тодрууллаа.

Read More

Урлагийн гэр бүлд өссөн С.Ариунбямба багаасаа л жүжигчин болохыг хүсдэг байсан гэдэг. Түүний аавыг МУГЖ Сүхээ гуай гэдгийг хүмүүс мэдэх биз ээ.

Тэгвэл жүжигчин залуу маань хүний алтан амийг аварчээ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа

“Өнөөдөр орой машин халаангаа дүүтэйгээ орцонд зогсож байтал, хиншүү хярвас үнэртэх шиг боллоо.Бид хоёрын үнэрчийг хэлэх үү,үнэр хайгаад айл болгоны хаалгыг шахуу л үнэрлэж үзтэл,үнэхээр нэг хаалганаас хиншүү үнэртэж байна.Юмыг яаж мэдэх вэ? гээд хаалгыг нь тогштол хүнгүй бололтой .Азаар нэг давхрын айл тул,гадаа гараад жаахан өндрөөс хартал, харанхуй цонхны цаана гал дүрэлзэж байгаа нь харагдаж,айх сандрах зэрэгцээд энэ хооронд дүү маань гал kоманд дуудаж амжив.Эзэнгүй айлд гал гарах шалтгаан юу билээ гэж бодоод,цахилгаанаас үүдэлтэй байж магад гэж таамаглан орцон дахь цахилгааныг нь салгалаа. Гараад дахин цонхруу нь хартал галын гэрэл нь багассан харагдана, ойрхон очоод нягтлаж харвал дотор нь хүн ханиах сонсогдож,хамгийн түрүүнд хүүхэд, настай хүн, эсвэл согтуу хүн угаартаж байгаа гэж бодогдоод цонхыг нь хүчтэй балбаж, хүн бна уу..сэрээрэй.. танайд гал гараад байна гээд л улам хүчтэй цохилоо,ашгүй нэг хүн ханиалган цонхоо нээлээ, хаалгаа хурдан онгойлго гэж хэлээд л орц руу гүйлдлээ дээ. Гэрт нь ороод очтол, битүү утаан дунд юу ч харагдахгүй ганцхан гал дүрэлзэж байгаа нь тодоос тод. nлитkа дээрээ хоол тавиад мартаж унтсанаар гал гарчээ.

Галыг унтрааж аюулгүй болгоод, угаартах шахсан хүнийг орцонд гаргаж зогстол, Онцгой байдлынхан ирлээ..энэ бүх зүйл тавхан минутанд л болоод өнгөрсөн, маш богинохон хугацаанд ирсэн онцгой байдлынхаа албан хаагчдаараа үнэхээр бахархаж байлаа. Хүн ардынхаа аюулгүй байдлыг сахин хамгаалж,амь биe үл хайрлан аюулыг сөрөн зогсож байдаг хүчирхэг баатруудаа магтан дуулья…дүү бид хоёр үнэр таниагүй бол,эсвэл гадаа зогсож байгаад явсан бол бурхан минь юу болох байсныг таашгүй…хүмүүс минь гал, усны аюулаас үргэлж болгоомжилж, гарч орохдоо хараа хяналтаа сайжруулж анхаарлаа хандуулж байхгүй бол,амь нас эд хөрөнгөөрөө хохирч байгаа тохиолдлууд маш олон гарч байна шүү..ямартаа ч иргэн хүнийхээ үүргийг биeлүүлээд, гарч болзошгүй аюулыг таслан зогсоож чадсандаа сэтгэл хангалуун байгаагаа нуух юу” хэмээв.

Read More

Бүсгүйчүүдийн гоо сайханд зориулсан мэргэжлийн зөвлөгөөг “VIDAL” салонтой хамтран цувралаар хүргэж байгаа билээ. Өмнөх дугаартаа “Vidal” салоны nail artist Х.Наранцацралын”Хумсны арчилгаа” мөн “Үсээ хэрхэн хооллох” вэ сэдвээр Монгол Улсын Мастер Үсчин Даваасамбуугийн Одонгоо үзэсгэлэнт бүсгүйчүүддээ өөрийн үнэт зөвлөгөгөө хүргэсэн.

Read More

Нэг дэх шат нь аливаа амьтан амь тавих мөч ажээ. Бүх бие хүндрэн жихүүдэс хүрч хүйтэнд умбаж, эсвэл халуу оргиж, нүдний өмнө гал бутран халууцаж буй мэдрэмж төрдөг байна. Энэ нь үхэлд бэлтгэгдэж байгаагийн шинж ба удалгүй нүдэнд нь гал бадран Чикая бардад шилждэг ажээ. Эл үед анхаарлаа төвлөрүүлэн сайн сонсож, сайн харах хэрэгтэй гэнэ. Мөнхийн гурвал гэгдэх Дхарма кайяа (үйлийн үр), Самбхог кайяа (цэцэн ухаан), Нирмана кайяа төрөл хувирах энэ гурвыг харж мэдрэхийг хичээх ёстой гэнэ.

Read More