Зохиогч: Урлаг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур наадам энэ сарын 16-28 ны өдjрүүдэд зохион байгуулагдаж байгаа юм. Оны шилдэг дуу шалгаруулах тус наадмыг энэ жил 29 дэх жилдээ зохион байгуулж байна.

Read More

Хорвоод хосгүй монгол ухаан гэж хөөрцөглөх хүн цөөнгүй байх юм гээч. Үндэс угсаагаараа бахархалгүй яахав. Гэхдээ юун ч даруу бус юм бэ дээ. Сайн бодвол тэнэг ч юм шиг. Тэр хосгүй ухаанаас миний мунхаг тархинд тоймтой юм заяасангүй. Тиймээс надад хосгүй ухаан гээд тоочих юм алга. “Монгол ухаан гэж базарваань дэлхийд байхгүй суут ухаан” гээд итгэл үнэмшилдээ бишрэх хүнийг хараад атаархдаг. Түүний мэдсэнийг би яагаад мэддэггүй билээ гээд. Би түүнээс дутахгүй гэсэн хор шарандаа нэг ч монгол агуу ухаан мэдэхгүй атлаа бас хааяа тэгж монголоороо бахархах дүрд тоглож, эх оронч сүрхий хүн болдгоо нуугаад яахав.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 28. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 19. Бархасвадь гараг. Харцага одтой, 7 улаан мэнгэтэй, шарагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Хотол чуулган.Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 8 цаг 15 минутад мандан, 17 цаг 34 минутад жаргана.

Read More

2016 оны 01 дүгээр сарын 27-ны 20 цагаас 01 дүгээр сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эхээр шөнөдөө 49-54 градус, өдөртөө 37-42 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй, нутгийн өмнөд хэсгээр явган шуурга шуурна. Салхи

Read More

Түүний ээжийн ярьснаар Жулия уйлж биш дуулж төрсөн гэнэ. “Охиноо төрүүлж байх үед төрөх өрөөнд зөвхөн цагаан халаадтай эмч сувилагчаар гадна хар хувцастай хүмүүс намайг тойрчихсон зогсохыг харсан. Охин маань бусад хүүхдээс арай өөр хоолойгоор уйлах шиг болсон. Охиныг эрүүл саруул төрсний дараа хар хувцастай хүмүүс яг л хананд уусчих шиг санагдсан. Жулия хүүхэд байхын онцгой авьяастай нэгэн гэдгийг би мэдэж байлаа” хэмээн Жулияг ээж нь тодорхойлсон байдаг.

Read More