Зохиогч: Урлаг

Ардын урлагаараа дамжуулан Монгол эх орныхоо нэрийг Ази тивд төдийгүй дэлхий даяар цуурайтуулан яваа “Хөсөгтөн” хамтлагийн уран бүтээлчид Сингапур, Жакарта, Канберра, Ханой, Вьентьян болон Сидней хотод бүрэн хэмжээний тоглолтоо тавьж тэнд оршин суугаа монголчууддаа болон олон мянган гадаадын үзэгчдэд монгол үндэсний урлагаа гайхуулаад авсан билээ.

Read More

Монголд бүжгийн урлагийг хөгжүүлж эх орныхоо нэрийг дэлхийд гаргахаар зорин яваа цөөн тооны чадварлаг хамтлагийн нэг бол “Moon dance” хамтлаг билээ. Хамтлагийн залуус эх орныхоо нэрийг гарган олон ч тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан юм.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 24. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 14. Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой, 6 цагаан мэнгэтэй хөх нохой өдөр.

Read More

2015 оны 12 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Хүрэн бэлчир, Дорнод, Дарьгангын тал нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 17-22 градус, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Read More

Монголын миссүүд дундаа хамгийн хөөрхөн нь гэгддэг “Мисс Монголиа-2009” наадмын тэргүүн мисс Х.Бадамгэрэл өдгөө загварын ертөнцөд өөрийн орон зайгаа тунхагласан нэгэн. Тэрбээр “Андра модель агентлаг”-ийн захирал, Топ модель, Мисс, Загвар өмсөгч, “Монголын урлагийн залуучуудын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн гээд олон ажлыг зэрэг амжуулдаг хөдөлмөрч бүсгүй.

Read More

Монгол улсын Шинжлэх ухааны Академиас 2015 оныг “Шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх жил” болгон зарласны дагуу манай эрдэмтэн, судлаачид хүүхэд залуучуудад тусгайлан зориулж “Шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал 10 ном”-ыг бичиж хэвлүүллээ. Цуврал бүтээл 10 мянган хувь хэвлэгдсэн бөгөөд бүгд хүүхэд залуусын гарт очих юм. Эхний ээлжинд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 214 сургуульд бэлэглэхээр болжээ.

Read More

Найзууд маань тийшээ явчихаад эргэж ирэхгүй болохоор нь би жаахан айдаг байсан.
Ээж ээ? Би уг нь таныг намайг анх дуудахад диваажингийн цэцэрлэгийн солонгын өнгөт хивсэн дээр соно бялзуухайнуудтай хамт тоглож, сахиусан тэнгэрүүдийн хайрын дуунд баясанхан бүжиглэж байсан юм. Гэтэл гэнэт урьд хожид сонсогдоогүй намуухан хоолой “Миний хүү…” хэмээн дуудах нь тэр. Тэрхүү уянгалаг хоолойг сонссон сахиусан тэнгэрүүд дуулалдахаа азнан чагнахад далай давалгаагаа хумин бодолд дарагдсан билээ. Миний явах цаг ирж”. Би дэлхийн хүн болох нь.

Read More