Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Галдан бошгот хаан-380” үзэсгэлэнг нээлээ
Үзэсгэлэн

“Галдан бошгот хаан-380” үзэсгэлэнг нээлээ

Урлаг Урлаг28/12/2024Шинэчлэгдсэн:28/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Чингис хаан” Үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд “Галдан бошгот хаан-380: Архивын баримтууд” үэзсгэлэнг нээлээ.

Үзэсгэлэнд Зүүнгар улсын Галдан бошгот хаанаас Оросын Цагаан хаанд илгээсэн захидал, Манжийн эсрэг хийсэн тэмцлийн түүхэнд холбогдох дурсгалууд, Оросын Эртний улсын архивт хадгалж буй XVII зууны Монголын түүхэнд холбогдох баримтууд зэрэг түүхэн ховор нандин үзмэрүүдийг нэгэн дор дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой.

Галдан Бошгот хааны түүхэнд гүйцэтгэсэн үүргийн чухал дэвшилтэт тал нь Манжийн түрэмгийллийн эсрэг шийдвэртэй тэмцэж, манжийн төрөөс явуулж байсан  түрэмгийллийн бодлогыг сөрөн зогсох гол хүчийг толгойлж байсан цэргийн гарамгай жанжин юм. Тэрбээр хууль цааз, засаг захиргааны шинэчлэлт хийж, монголчуудын эзэмшил нутгийг Дундад Ази, Дорнод Туркестан хүртэл тэлэхийн зэрэгцээ төмөрлөгийн үйлдвэр байгуулж зэр зэвсэг, хуяг дуулга, сэлэм жадыг үлэмж ихээр хийлгэж бэлтгүүлж, галт зэвсгийг монгол нутагт анх удаа үйлдвэрлэж байсан гэдэг.

Галдан бошгот хаан нь  улс төрийн эгзэгтэй үед хаан ширээнд суусан боловч улс орныхоо дотоод улс төр, эдийн засаг, засаг захиргааны оновчтой шинэчлэлт хийж Зүүнгар улсыг байгуулсан гавъяатай Зүүнгар улсад зонховын шашин дэлгэрүүлж, сүм хийд байгуулж, олон ном зохиол орчуулсан шашны зүтгэлтэн байсныг түүх гэрчилдэг байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Монгол дархчуудын ухаан, мэлмий, гарын ураар бүтээсэн шилмэл 205 бүтээлийг дэлгэлээ

09/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монгол наадам: Морин эрдэнэ” үзэсгэлэнд адууны соёлтой холбоотой археологийн ховор олдворуудыг дэлгэжээ

08/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Now Art 2026” үзэсгэлэн дэлгэлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Тайга” фестивалиас

15/07/2026

“Гоцлол бүжигчин” гэх тодорхойлолтоор бүжигчид тэтгэвэрт гарч чадахгүй байна

15/07/2026

“Монгол хаан” жүжиг “Broadway”-д тоглох сонгон шалгаруулалтад тэнцлээ

15/07/2026

Монголоос урьд өмнө нь олдоогүй содон дүрслэлтэй буган чулуун хөшөө Завхан аймгийн Сонгино суманд бий

15/07/2026

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын 50 жилийн ой тохиолоо

15/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.