Иог нь дасгал төдий зүйл биш бөгөөд бие, сэтгэл, оюун санаагаа нэгтгэж өөрийгөө танин мэдэх арга зам юм. Тиймээс иогийн дасгалууд нь хүний биеийн эрхтэнүүдийн тогтолцоонд нөлөөлж, сэтгэлийн тэнцвэрт байдлыг бий болгодог. Улмаар эрүүлжин өөрийгөө илүү их мэдэрч, биеийн тэнцвэр, уян хатан чанар нь нэмэгддэг. Мөн стрессээс ангижирч гуалиг сайхан зөв төрхтэй болдог билээ. Иогоор хичээллэснээр олон давуу тал бий болох бөгөөд үүнийг та өөрийн бие дээр мэдэрч бие, сэтгэл, оюун санааны тайвшралыг авахыг хүсвэл Aqua fitness клубын үнэ төлбөргүй, нээлттэй сургалтанд хүрэлцэн ирнэ үү.
Зохиогч: Урлаг
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийг гүндүүгүй монгол эмэгтэй гэдэг. Тэрбээр бусад шигээ нүүр амаа будаж гооддоггүй. Тэгвэл тэрбээр сүүлийн үед үсний засалт, царай төрхөө өөрчлөхөөр шийдэж.
Энэ оны зургадугаар сард Индонез улсан Ёгакарта хотод исламын гоо бүсгүйн олон улсын тэмцээн зохиогдсон байна. Тус тэмцээний ялагчийг өмнөх жилүүдийн гоо бүсгүйчүүд эсвэл хэн нэгэн “жентлмэн” биш харин өнчин хүүхдүүд сонгожээ. Исламын миссийн тэмцээнийг гэрэл зурагт буулгаж баримтжуулсан сэтгүүлч Моник Жак ислам бүсгүйчүүд барууны охид бүсгүйчүүдээс ялгарах онц гойд зүйлгүй гэжээ. Ислам охид ч ялгаагүй нүүр будаг, телевизийн шоу, найзуудынхаа тухай их ярьдаг байна.
Буйлнаас цус гарах нь шүдний эргэн тойрны тулгуур эдийн үрэвсэлт өвчин болох Parodontit – ын анхдагч шинж тэмдэг юм.
Буйлны цус гарах ерөнхий биеийн шалтгаан ба эрсдэлт хүчин зүйл
Хоёрхон хоногийн дараа долоо хамтлагийн нэгдсэн “Мартагдашгүй” тоглолт болох гэж байна. Дэлхийн дээд зэрэглэлийн “CASTLE” клубын нээлтэд зориулагдан тоглох гэж буйгаараа энэ удаагийн тоглолт онцлогтой.
Тус клуб нь хөгжим техникээ CAF брэнд, гэрлээ Азийн орнуудад гурав дахь удаагаа тавигдаж байгаа Madrix брэндийн гэрлээр тоноглогдож, тайзаа эргэдэг, өргөддөг гээд дэлхийн стандартын дагуу тавьжээ. Иймд үзэгчид тоглолт тун ойр болох бөгөөд хайртай дуучин, хамтлагтайгаа селфиг бол төвөггүйхэн хийх бүрэн бололцоотой гэнэ лээ.
Монгол улсын Филармони жил бүр үзэчиддээ шинэ жилийн баярын бэлэг болгон “SNOW MELODY” тоглолтыг зохион байгуулдагийг үзэгч та бүхэн мэдэх бизээ.Тоглолт 3-дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ба улсын Филармонийн симфони найрал хөгжим, морин хуурын чуулга, баянмонгол жазз найрал хөгжим, удирдаачид, дуучид зэрэг 100 гаруй уран бүтээлчид оролцсон шинэ жилийн хамгийн том концерт юм. Уг тоглолт дэлхийн болон монголын хөгжмийн зохиолчдын шинэ жилийн баярт зориулсан шилдэг бүтээлүүдээс гадна та бидний үзэх дуртай шинэ жилийн баярын хүүхэлдэйн болон уран сайхны киноны хөгжмүүдээр эгшиглэсэн гайхамшигтай тоглолт юм. Тоглолтын бэлтгэл ажил өрнөсөөр байгаа ба ирсэн үзэгчдээсээ азтан тодруулж ирэх оны улсын Филармоний бүтэн болон хагас жилийн тоглолтуудыг үнэ төлбөргүй үзэх эрхийн бичгээр урамшуулах олон сюрпризүүд байгааг улсын Филармонийн хамт олон онцолж байна.
