Зохиогч: Урлаг

“Монгол HD” телевизээс зохион байгуулсан “Авъяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэг өнгөрсөн ням гаригт амжилттай өндөрлөсөн. Тус нэвтрүүлгийн талаар үзэгчид өөр өөрийн байр сууриа өнөөдрийг хүртэл илэрхийлсээр байгаа.

Тэгвэл тус шоуны шилдэг 8-д үлдсэн уран нугараач А.Уранбилэгийн анхны үзүүлбэрийн бичлэг дэлхийн авъяастнуудын албан ёсны хуудсанд тавигдсан гэдгийг “Монгол HD” телевизийн дэд захирал,ерөнхий продюсер Г.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Read More

Гадаад хэргийн яам энэ онд хилийн чанад дахь ДТГ-уудтай хамтран гадаад сурталчилгааны арга хэмжээг бүс нутгийн хэмжээнд зохион байгуулах боломжуудыг эрэлхийлэн ажиллав.
Энэ зорилгын хүрээнд Сингапур, Жакарта, Канберра, Ханой, Вьентьян дахь ЭСЯ-уудтай хамтран “Азийн авьяастнууд 2015” тэмцээний хоёрдугаар байрын шагналт, язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлагийн бүрэн хэмжээний тоглолтыг дээрх таван хот мөн Сидней хотод зохион байгуулж, олон мянган гадаадын иргэдэд Монгол Улсаа сурталчилжээ.

Read More

Залуу уран бүтээлч Эрдэнэбаярын Жанцанхоролын “Холимог дархлаа” уран бүтээлийн үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 2015 оны 12-р сарын 04-23-ны хооронд Та бүхэнд толилуулж байгаадаа МУЗ-ийн хамт олон баяртай байна.

Уран бүтээлч хүн авьяасаа мэдлэгээр баяжуулан өөрийгөө хурцлан хөгжүүлсэнээр өөрийн үзэл бодлыг бий болгодог. Энэхүү үзэл бодол нь тухайн уран бүтээлчийг бүтээлээ туурвихад нь чиглүүлж өгдөг ба бидний хэлж заншсанаар тухайн уран бүтээлч “өөрийгөө олсон байна” хэмээн ярьдаг. МУЗ нь үүнийг гэрчлэх нэгэн залуу авьяастныг танилцуулж байна.

Read More

Шри Ауробиндо “Амьдрал бүхэлдээ ёог” гэж хэлсэн байдаг. Үнэхээр тийм. Бүх зүйл бясалгал. Бүх зүйл бясалгал болохгүйгээр чи бясалгалыг эзэмшихгүй. Бясалгал хагас хугас байх боломжгүй. Бүрэн дүүрэн байна, эсвэл огт байхгүй байна. Амьдралын чинь нэг хэсэг бясалгал, нөгөө хэсэг нь биш байж таарахгүй. Хаа сайгүй хүмүүс ийм боломжгүйг болгох гэж оролдном. Бясалгал бол амьсгалтай адил. Алхаж, сууж, хэвтэж, унтаж, юу ч хийж байсан чи амьсгалдаг шүү дээ. Хааяа амьсгалаад, хааяа больчихдог юм биш. Бясалгал бол дотоод амьсгал. Агаараар амьсгалдаг шигээ ухамсраар амьсгалахын нэр. Ухамсрын амьсгал эхэлсэн л бол чи махбод төдий байхаа болино. Энэ бол өөр хэмжээс буюу үнэмлэхүй амьсгал. Тийм учраас заримдаг үзэгдэл байх боломжгүй. Хэрэв чи өглөө бясалгал хийгээд дараа нь бясалгадаггүй бол, эсвэл сүмд орохдоо бясалгаад сүмээс гарахдаа мартдаг бол тэр чинь жинхэнэ бясалгал биш. Нэг л орсон бол тэндээ өнөд орших нь бясалгал юм. Энэ үндсэн зарчмыг үргэлж санаж яваарай.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 17. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 6. Бархасвадь гараг. Чөдөр одтой, 4 ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр.

Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 8 цаг 45 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Read More

Зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Read More

Аэробек, фитнессээр хичээллэн улсын хэмжээний томоохон тэмцээнийг өнгөлж явсан Н.Гарамхандыг өдгөө танихгүй хүн гэж үгүй. Тэрбээр аварга А.Сүхбаттай дэр нэгтгэж, хоёр хүүхэдтэй болсон.

Read More

Иог нь дасгал төдий зүйл биш бөгөөд бие, сэтгэл, оюун санаагаа нэгтгэж өөрийгөө танин мэдэх арга зам юм. Тиймээс иогийн дасгалууд нь хүний биеийн эрхтэнүүдийн тогтолцоонд нөлөөлж, сэтгэлийн тэнцвэрт байдлыг бий болгодог. Улмаар эрүүлжин өөрийгөө илүү их мэдэрч, биеийн тэнцвэр, уян хатан чанар нь нэмэгддэг. Мөн стрессээс ангижирч гуалиг сайхан зөв төрхтэй болдог билээ. Иогоор хичээллэснээр олон давуу тал бий болох бөгөөд үүнийг та өөрийн бие дээр мэдэрч бие, сэтгэл, оюун санааны тайвшралыг авахыг хүсвэл Aqua fitness клубын үнэ төлбөргүй, нээлттэй сургалтанд хүрэлцэн ирнэ үү.

Read More

Энэ оны зургадугаар сард Индонез улсан Ёгакарта хотод исламын гоо бүсгүйн олон улсын тэмцээн зохиогдсон байна. Тус тэмцээний ялагчийг өмнөх жилүүдийн гоо бүсгүйчүүд эсвэл хэн нэгэн “жентлмэн” биш харин өнчин хүүхдүүд сонгожээ. Исламын миссийн тэмцээнийг гэрэл зурагт буулгаж баримтжуулсан сэтгүүлч Моник Жак ислам бүсгүйчүүд барууны охид бүсгүйчүүдээс ялгарах онц гойд зүйлгүй гэжээ. Ислам охид ч ялгаагүй нүүр будаг, телевизийн шоу, найзуудынхаа тухай их ярьдаг байна.

Read More