Зохиогч: Урлаг
Монголын рок, поп урлагийн ертөнцөд өөрсдийн мартагдашгүй мөрийг үлдээсэн хамтлагууд бол “Сүнс”, “Камертон”, “Номин талст”, “Салхи”, “Guys” нар билээ. Олон ч залуусын дурсамж тэднээр хөглөгдөн өнөөг хүрсэн. Хамтлагийн залуус өнгөрсөн зун өөрсдийн “Мартагдашгүй” тоглолтоо хийж сонсогч фенүүдээ ёстой л нэг баярлуулад авсан.
Мөсөнд авиралтын Улсын аварга шалгаруулах тэмцээн “RESPECT THE MOUNTAINS” уриан дор Орхон голын Улаан цутгаланд 12 дугаар сарын 5-наас 12 дугаар сарын 6-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.
Цогт тайжийн дүрээр бидний зүрх сэтгэлд үлдсэн Цагааны Цэгмид хэмээх энгүй нэгэн эрхэмийг мэдэхгүй хүн ховор байх. Цогт хунтайж гэхээр л өөрийн эрхгүй Цагааны Цэгмид гуайн дүр төрх илхэн бууна. Ийм л гайхалтайгаар дүрээ бүтээн үзэгчдийн сэтгэл зүрхэнд одоо ч оршин байсаар байгаа аугаа жүжигчин.
Краковын нэгэн санваартан өнгөрөгч наяад оны дундуур монголоор аялжээ. Дашрамд дурьдахад энэ хотынхон монголчуудыг сайн мэддэг юм. Хотын төвд байдаг эх дагинын сүмийн гонхноос цаг тутам бүрээдэн дохиолдог заншилтай. Найман зууны тэртээ монгол цэргүүд үерийн ус мэт нөмрөн ирэхэд хотын харуул энэ гонхноос түгшүүрийн дохио өгсөн байна. Сүвээдэй жанжны мэргэн харваачдын нэг, тэртээ өндөрт байгаа гонхноос түгшүүр зарлаж эхэлсэн бүрээчийн хоолойг тас харвачихсан гэдэг.
