Зохиогч: Урлаг
Монголын рок поп урлагийн шилдэг эрэгтэй таван хамтлагийн хамтарсан “Мартагдашгүй” тоглолт өнгөрсөн 10-р сарын 09-нд Улаанбаатар паласын их танхимд гайхалтай болж залуусын талархлыг ихэд хүлээсэн билээ. Тэгвэл тус тоглолт хүрээгээ улам тэлж “Сүнс”, “Номин талст”, “Салхи”, “Guys”, “Freezone”, “Хар сарнай”, “Нисванис” зэрэг нэгэн үеийн долоон хамтлагийн бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 18-нд дахин тоглож сонсогч фенүүддээ дурсамж дүүрэн “Мартагдашгүй” үдшийг бэлэглэхээр болжээ.
Сэрчмаа – Шинэ жил ирлээ /New video/
Шинэ улирлынхаа тоглолтын хөшгийг нээгээд удаагүй байгаа УДЭТ-ынхан театрын түүхийг бичилцэж, өөрийн авьяас билэг, ур ухаан, хөдөлмөр бүтээлээ зориулж ирсэн уран бүтээлчид, арын албаны ажилтнууддаа жил бүрийн өвлийн эхэнд сард хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Уламжлал ёсоор театр урлагийн ахмад, нэрт зүтгэлтнүүдийнхээ тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын нэгээхэн хэсэг болгон “Алтан тайзны эзэд-Бид мартахгүй”, “Зураач Б.Төмөрхуягийн уран бүтээлийн үзэсгэлэн”-г Театрын музейд зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд театрын удирдлагууд, үе үеийн жүжигчдийн төлөөлөл, тэгш ойгоо тэмдэглэн өнгөрүүлж буй уран бүтээлчдээс гадна тэдний гэр бүлийнхэн оролцсон юм.
Эдгээр зургууд нь өнгөрсөн зууны эхэн, дунд үед болж өрнөсөн сонирхолтой үйл явдлуудыг харуулсан түүхэн, ховор гэрэл зургууд юм.
