Зохиогч: Урлаг

Энэ амралтын өдрүүдэд болох үзвэрийн хуваарийг танилцуулж байна. Өнөөдөр Соёлын төв өргөөнд 15.00 цагаас “Монгол кино” нэгтгэлээс “Монгол киноны шилдэг дуунууд” хүндэтгэлийн тоглолт болно. Мөн МҮЭСТО-д 19.00 цагаас “Х-ТҮЦ” продакшны шилдэг ноймрууд тоглогдоно. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт өнөөдөр, маргааш 17.00 цагт “Балетын үдэш” гала концертыг тоглоно.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 05. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 25. Санчир гараг. Тугчин одтой, 7 улаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.

Read More

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулавтар байхыг Ус цаг уурын орчны хүрээлэнгийн мэдээлэл дурджээ. Зарим аймагт цаг агаар байдал, өвөлжилтийн байдал хүндэрч эхэлсэн байна. Тодруулбал, нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтжээ. Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Завхан, Төв, Увс, Хөвсгөл, Сүхбаатар аймагт 13-22 см зузаан цас орж, өвөлжилт хүндэрч эхэлсэн байна. Мөн Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын зарим сум цаашид нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгааг Онцгой байдлын ерөнхий газрын гамшгаас урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ.

Read More

“Нэг монгол-нэг нүүдэл” шилдэг шатарчдын багийн тэмцээн маргааш Тусгаар тогтнолын ордонд өглөө 10 цагт эхэлнэ. Шатарчдын багаар сэтгэн бодох, нэг зорилгын төлөө нэгдэх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор шинэлэг сонирхолтой хувилбараар нэг шатар дээр багаараа гүйж тоглох “НЭГ МОНГОЛ-НЭГ НҮҮДЭЛ” тэмцээнийг Монголын шатрын холбооны хүндэт Ерөнхийлөгч Г.Занданшатар анх санаачилжээ. Энэ жилийн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Нэг Монгол” Төрийн бус байгууллага, eрөнхий зохион байгуулагчаар “Цэцэн нүүдэл”, “Мон-чесс”, “Дагшаахүү” шатрын клубууд мөн нийслэлийн шатрын холбоо ажиллаж байна.

Read More