Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»ДБЭТ үзвэрийн 62 дахь улирлын нээлтээ П.И.Чайковскийн “Хунт нуур” балет, Ж.Вердийн “Риголетто” дууриар хийнэ
Сонгодог урлаг

ДБЭТ үзвэрийн 62 дахь улирлын нээлтээ П.И.Чайковскийн “Хунт нуур” балет, Ж.Вердийн “Риголетто” дууриар хийнэ

Урлаг Урлаг27/09/2024Шинэчлэгдсэн:17/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ДБЭТ-ын уран бүтээлчид үзвэрийн 62 дахь улирлын нээлтээ П.И.Чайковскийн “Хунт нуур” балет, Ж.Вердийн “Риголетто” дууриар хийхээр болжээ.

Тодруулбал, ирэх аравдугаар сарын 5, 6-нд  “Хунт нуур” балетын тоглох бол аравдугаар сарын 12, 13-нд “Риголетто” дуурийг толилуулах юм.

П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг манай дуурийн театрын тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-нд Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамьяндагвын дэглэлт, Ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар тоглож, тайзны ерөнхий зураачаар Ардын зураач Ч. Гунгаасүх ажиллаж байв. Харин энэ удаа удирдаачаар Т.Гэрэлцэцэг, хөтлөх найруулагчаар Т.Ганбаяр нар ажиллах бөгөөд гол дүрд ДБЭТ-ын тэргүүн гоцлооч О.Анужин, Б.Марал, тэргүүн гоцлооч А.Эрдэнэболд, Б.Дөлгөөн нар бүжиглэнэ.

Харин нэрт хөгжмийн зохиолч Ж. Вердий “ Риголетто” дуурийг ДБЭТ-ын тайзнаа 1987 оны нэгдүгээр сарын 10-нд анхлан тоглож байжээ. Энэ удаа гурван бүлэг, дөрвөн үзэгдлээс бүрддэг эл дуурийг Ардын Зураач Ч.Гунгаасүх агсаны 80 жилийн ойд зориулж тоглох бөгөөд удирдаач Ц.Тэлмүүн-Очир дохих юм байна.

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Ардын жүжигчин Э.Амартүвшин Итали Улсын төрийн дээд одонгоор шагнууллаа

29/07/2026
Сонгодог урлаг Урлаг

Монголын залуу дуучдыг “Орфей” олон улсын наадам-уралдаанд оролцохыг урьж байна

24/07/2026
Сонгодог урлаг Урлаг

Элчин сайд Г.Уянга “Music Singapore 2026”-д оролцсон сурагчидтай уулзав

22/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мишель Йео Ёко Оногийн тухай намтарчилсан кинонд түүний дүрийг бүтээхийг хүсдэг

06/08/2026

“Маск” продакшныхан “Сүүлчийн шилийн сайн эрс” уран сайхны киног бүтээж байна

06/08/2026

“Зун орсон цас” мюзиклийг 20 жилийн дараа дахин үзэх боломжтой болжээ

06/08/2026

Амьдралдаа заавал үзэх шидээвэр кинонуудыг таны амралтад

06/08/2026

“Дарма Батбаяр” ном уншигчдад хүрлээ

06/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.