Зохиогч: Урлаг

Мэргэжлийн сопран хоолойтой эмэгтэй дуурийн дуучдын хоолой, авьяас чадварыг сорьсон Дж.Пуччинигийн алдарт Чио чио сан буюу “Madam butterfly” дуурийн Чио чио саны дүрийг Монголын залуу сопран дуучин С.Батчимэг бүтээжээ. Тодруулбал С.Батчимэг Улан-Үд хотын дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байгаа бөгөөд БУАЖ концертмейстр Дарим Лхасаран Ленховоен багштай богино хугацаанд бэлдэж, энэ сарын 29 нд Улан-үдийн театрт амжилттай тавьсан байна.

Read More

Сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жил эхлэнгүүт эцэг эхчүүдийн өмнө тулгамддаг хамгийн том асуудал бол ханиад. Тэр бүү хэл хичээл эхэлсэний 2 дахь 7 хоногт 40 хүүхэдтэй байсан цэцэрлэгийн анги 10 хүрэхгүй хүүхэдтэй болчихсон байдаг. Яадаг вэ гэхээр эцэг эхчүүд маань хүүхдээ эдгээхээр нь дахин явуулхаар гэрт нь байлгадаг. Ханиадны шинж тэмдэг халуурах, нус гоожих, хамар бөглөрөх, ханиалгах,гүйлгэх гэх мэт шинж тэмдэгтэй. Ханиад нь вирусээс үүсэлтэй бөгөөд ханиадны вирус 200 гаруй төрөл байдаг. Тиймээс нэг вирусны эсрэг дархлаа тогтолцоо ч өөр вирус халдах юм бол дахин дахин аниад хүрдэг.

Read More

Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар агсны нэрэмжит “Эх орон, оюун санаа, яруу найраг” наадам энэ жил тав дахь удаагаа болох гэж байна. Нэрт яруу найрагчийн үзэл санаа, уран бүтээлийг өнөөгийн залууст таниулах, эх орноороо бахархах, хүн хүнээ хайрлах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой энэхүү наадмын хүрээнд уран бүтээлийн тайлан тоглолт, эрдэм шинжилгээний хурал, уран уншлагын тэмцээн, яруу найргийн наадмыг Улаанбаатар хот болон төрсөн нутаг Сүхбаатар аймагт зохион байгуулж байсан билээ. Наадмын таван жилийн ойтой холбогдуулан найргийн ертөнцөд авъяас чадвараа сорьсоор ирсэн үе үеийн уран бүтээлчид, сонирхон дурлагч хүн бүрт зориулан утга зохиолын үдэш, яруу найргийн наадмыг арваннэгдүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Read More

“VTV HD” телевизийн хамт олон “БИД МОНГОЛДОО ХАЙРТАЙ” төслийн хүрээнд Монгол залуусын мөрөөдлийг бодит болгож дэлхийн алдарт од SNOOP DOG-той хамтран дуулах монгол авъяастанг тодруулах томоохон шоу төслийг хэрэгжүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл уг шоу төслийг санаачлагч, зохион байгуулагчид өнөөдөр “Mongol news” мэдээллийн төвд 12:00 цагаас хэвлэлийн хурал хийхээр болжээ. Иймд дэлхийн хэмжээний монгол авъяастныг дэмжигч эрхэм сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан та бүхнийг урьж байна.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 30. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 18. Сугар гараг. Чөлөөт эх одтой, 7 улаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр.

Read More