Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Эх орон, оюун санаа, яруу найраг” наадам болно
Нийгэм

“Эх орон, оюун санаа, яруу найраг” наадам болно

Урлаг Урлаг30/10/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
43432b93f63e69aa52d3430f5620edbd8817756192015-10-30-10-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар агсны нэрэмжит “Эх орон, оюун санаа, яруу найраг” наадам энэ жил тав дахь удаагаа болох гэж байна. Нэрт яруу найрагчийн үзэл санаа, уран бүтээлийг өнөөгийн залууст таниулах, эх орноороо бахархах, хүн хүнээ хайрлах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой энэхүү наадмын хүрээнд уран бүтээлийн тайлан тоглолт, эрдэм шинжилгээний хурал, уран уншлагын тэмцээн, яруу найргийн наадмыг Улаанбаатар хот болон төрсөн нутаг Сүхбаатар аймагт зохион байгуулж байсан билээ. Наадмын таван жилийн ойтой холбогдуулан найргийн ертөнцөд авъяас чадвараа сорьсоор ирсэн үе үеийн уран бүтээлчид, сонирхон дурлагч хүн бүрт зориулан утга зохиолын үдэш, яруу найргийн наадмыг арваннэгдүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Мөн энэ өдөр яруу найрагчийн шүлгийн гар бичмэл, уран зураг, ховор нандин гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэнг толилуулна. “Эх орон, оюун санаа, яруу найраг” наадамд Монголын утга зохиолын шилдгүүд дурсамж яриа өрнүүлж, шүлэг найргийнхаа дээжээс өргөхөөс гадна О.Дашбалбар агсны алдартай шүлгүүдээр бүтсэн дуунуудыг гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, “Харанга”-ын Лхагвасүрэн, “Uvertura” хамтлаг зэрэг уран бүтээлчид амилуулах юм. Түүнчлэн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар яруу найрагчийн шүлгүүдийг уншиж сонирхуулах аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026
Нийгэм Урлаг

Үндэсний номын баярын дээд шагналуудыг гардууллаа

20/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Харви Вайнштейн бэлгийн хүчирхийллийн хэргээр 15 жилийн хорих ял авлаа

24/09/2026

Блюз хөгжмийн домог Бобби Раш: Би энэ бүхний өвөө нь

24/09/2026

Жессика Лэнж “King Kong”-ийн дүрд гологдож байсан тухайгаа ярив

24/09/2026

Тайра Бэнкс “Netflix”-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ

24/09/2026

Моника Беллуччи нас ахихыг амьдралын жам ёсны нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэв

24/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.