Зохиогч: Урлаг

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Завханы хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Read More

Нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгөх, мөн нийгэмд тэр дундаа хүүхэд залуучуудад бие биедээ туслаж дэмжиж, зөвхөн эд материалын бус чин сэтгэлийн сайхан үгс, урам зоригийн өглөгийг өдөр бүр түгээж үүнийгээ дадал зуршил болгоосой гэсэн зорилготойгоор “Өгөх Өдөр” хөдөлгөөний санаачлан, хэрэгжүүлсэн “Үндэсний Өгөх Өдөр” 6 дахь жилтэй золгоод байна. Энэ өдөр бүх нийтийн баяр болж чадсаныг хувь хүн болоод аж ахуй нэгж, албан байгууллагуудын сайн үйлсээс илхэн харж болно. Өдөр бүрийг өгөх өдөр болгон тэмдэглэх болсон олны сайхан сэтгэлийн үйл ажиллагаа дан ганц арван нэгдүгээр сарын 1-нээр хязгаарлагдахгүйгээр, одоо ч зогсолтгүй үргэлжилсээр байна.

Read More

Монголын киноны урлагийг шинэ түвшинд авчирсан бүтээл хэмээн зүй ёсоор үнэлэгддэг “Бодлын Хулгайч” кино Лос-Анжелес хотноо зохион байгуулагдаж буй “Asian World Film Festival”-д Монгол улсаа төлөөлөн оролцож байна. Хэдийгээр тус кино 2012 онд дэлгэцнээ гарч байсан ч фестивалийн зохион байгуулагчдын зүгээс чанартай, даацтай бүтээл болсныг онцолж, Азийн улсуудаас ердөө гуравхан киног урилгаар оролцуулж буйн нэг нь “Бодлын хулгайч” кино боллоо.

Read More

Английн Челси клубтэй хамтран ажилладаг Японы алдарт YOKOHAMA брэнд нь “Челси клубын идэвхтэй дэмжигчдийн холбоо”, “Вай Ти Эм” ХХК, “Кроне” Браухаустай хамтран энэ бямба гаригт явагдах “Челси v Ливерпүүл” клубуудын тоглолтын үеэр томоохон хэмжээний үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.

Read More

Улсын Филармонийн дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дахин ОХУ-Д болсон олон улсын дуурийн наадмын тэмцээний тэргүүн байрыг эзэлж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан билээ. Тэгвэл эрхэм уран бүтээлч маань өчигдөр орой Английн Хатан хааны өргөөнд уригдан оройн зоог барьжээ.

Read More

Испанийн Мадридын Их сургууль, Консерваторийн профессор, төгөлдөр хуурч МУСТА Доржийн Мэндмаа нь Испани-Монголын нийгэмлэгийн тэргүүн бөгөөд Испанид 1991 оноос хойш ажиллаж, амьдарч байна.

Read More

Улсын Драмын Эрдмийн Театр 85 дахь үзвэрийн жилийн нээлтээ 11-р сарын 12-нд алдарт У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгээр нээж театрын урлагийг шимтэн сонирхож, хайрлан биширдэг үзэгчдийнхээ оюуны мэлмийд дэлхийн даяар дуурсагдан үнэлэгддэг хайрын сонгодог бүтээлийг өргөн барихаар ажиллаж байна.

Read More

Хятадад шалгалтын үеэр хуулсан оюутан долоо хүртэл жил шоронд хоригдохоор боллоо. Хятадын Эрүүгийн Хуулийн 284 дүгээр хэсэгт нэмэлт болж орсон энэ заалт ирэх арваннэгдүгээр сарын нэгнээс мөрдөгдөж эхэлнэ.

Read More