Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Үндэсний өгөх өдөр”-ийг 6 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлнэ
Нийгэм

“Үндэсний өгөх өдөр”-ийг 6 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлнэ

Урлаг Урлаг28/10/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
e9180913cc53860f1be926934b8eae0a817660282015-10-28-17-08[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үндэсний Өгөх Өдөрт нэгдэцгээе!

Нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгөх, мөн нийгэмд тэр дундаа хүүхэд залуучуудад бие биедээ туслаж дэмжиж, зөвхөн эд материалын бус чин сэтгэлийн сайхан үгс, урам зоригийн өглөгийг өдөр бүр түгээж үүнийгээ дадал зуршил болгоосой гэсэн зорилготойгоор "Өгөх Өдөр" хөдөлгөөний санаачлан, хэрэгжүүлсэн “Үндэсний Өгөх Өдөр” 6 дахь жилтэй золгоод байна. Энэ өдөр бүх нийтийн баяр болж чадсаныг хувь хүн болоод аж ахуй нэгж, албан байгууллагуудын сайн үйлсээс илхэн харж болно. Өдөр бүрийг өгөх өдөр болгон тэмдэглэх болсон олны сайхан сэтгэлийн үйл ажиллагаа дан ганц арван нэгдүгээр сарын 1-нээр хязгаарлагдахгүйгээр, одоо ч зогсолтгүй үргэлжилсээр байна.

"Өгөх Өдөр Хөдөлгөөн”-ийхөн энэ жилийг хөдөлгөөний сааталд орсон боловч оюун ухааны хувьд эрүүл тархины саажилттай хүүхдүүдийг нийгэмд зөвөөр ойлгуулахад чиглүүлж байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 11 мянга гаруй саажилт өвчтэй хүүхэд байдаг ба тэднийг эмчлэх эмнэлэг бараг байхгүйтэй адил, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх шаардлагатай байгаа юм. Дээрхтэй холбогдуулан “Өгөх Өдөр Хөдөлгөөн”ийхөн дэлхийн ихэнх оронд өргөн ашиглагддаг тархины саажилттай хүүхдүүдийн эмчилгээ сувилгаанд нэн шаардлагатай, өндөр үр нөлөө үзүүлэхүйц, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж аалзны тор/spider cage/-ийг Сэргээн Засах Хөгжлийн “Таны Инээмсэглэл” төвд хандивлах аяныг өрнүүлээд байна. Энэхүү төхөөрөмж нь 12000 долларын үнэтэй бөгөөд сайн санаат хүн бүрийг хандивын аян нэгдэхийг уриалж байна.

Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй!

Дансны дугаар: ХХБ 499180209 “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ

Холбоо барих утас: 99101851, 99362228

“Өгөх Өдөр Хөдөлгөөн”-ий зүгээс Сэргээн Засах Эмчилгээний “Таны Инээмсэглэл” төв, Тархины сааны холбоотой хамтран олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаас дурдвал:

  • Тархины саатай хүүхдүүд болон том хүмүүсийн зурсан зураг, бичсэн ном болон цуглуулгуудыг дэлгэн харуулах “Энэ бол би” нэртэй үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 30-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай олны хүртээл болно. Тархины саатай хүүхдүүд хөдөлгөөний сааталд байдаг ч оюун ухааны хувьд эрүүл саруул бөгөөд өөрийгөө дайчилж чадвал юуг ч хийж чадна гэдгийг энэхүү үзэсгэлэнгээр харуулахыг зорьж байгаа юм. Үзэсгэлэнгийн албан ёсны нээлт 10-р сарын 30-ны 13:00 цагт болно.
  • Өгөх Өдөр Хөдөлгөөний үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй олон байгууллага, хувь хүний төлөөлөл болсон "Digital Dental Clinic" эмнэлэг Өгөх Өдрөөр тархины саажилттай хүүхдүүдийн шүдийг үнэгүй үзэж, угааж, цэвэрлэх үйлчилгээ үзүүлнэ.
  • Мөн Тусгай нэвтрүүлэг, олон нийтийн цугларалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Келли Кларксон Бруклины дэлгүүрийн эзнийг “бүдүүлэг”, “худалч” хэмээн шүүмжилжээ

12/10/2026

Аманда Сейфрид сексийн үзэгдэл олонтой байсан тул шинэ цувралд тоглохоос татгалзжээ

12/10/2026

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026

“Социализмаар аялцгаая” үзэсгэлэн тухайн цаг үеийн нийгэм, соёлын амьдрал, өөрчлөлтийг музейн орчинд танин мэдэх боломжийг бүрдүүлжээ

12/10/2026

Дуучин Н.Ундрал Ардын жүжигчин, поп дива Б.Сарантуяатай хамтарлаа

12/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.