Монгол инженер А.Алтанбилэгийн шинэ бүтээл Японд шуугиан тарьж байна. Түүний зохион бүтээсэн “LIC-600” компьютер өнгөрсөн долоо хоногт худалдаанд гарчээ. Хүчин чадал, багтаамж, хурд гээд олон үзүүлэлтээрээ онцгойрч байгаа юм байна. 4200 ам.долларын үнэ бүхий энэхүү компьютерийг Японы KSJ компани үйлдвэрлэжээ. Цахим ертөнцөд энэ тухай сайхан мэдээ уржигдраас хөвөрч эхлэв. Энэ бол Монголын томоохон алтны уурхай биш оюунлиг монгол залуугийн ур чадвар, техник сэтгэлгээ дэлхийд үнэлэгдэж буй гайхамшигт мэдээ юм. Монгол инженер А.Алтанбилэгийн зохиосон супер компьютер дэлхий дахинаа технологиороо хол тасархай хөгжөөд буй улсад үйлдвэрлэгдэж, худалдаанд гарсан даруйд нь Японд өргөнөөр ашиглаж эхэлжээ. Цахим технологид цахиур хагалсан энэ монгол залууг бид “Өдрийн зочин” буландаа онцолж байна.
Зохиогч: Урлаг
Монголчууд бидний үнэ үнэлэмж. Хэлхэд хэцүү болжээ. Хүмүүс тоохгүй болсон байна. Худлаа хэлдэг гээд хараад зугтаадаг болжээ. Яагаад гэвэл: Бид оюун санааны хувьд их хордсон байна. Бас асар ихээр хоосорсон байна. Ёс зүй болон хэм хэмжээний ямар ч удирдлагагүй залуургүй болсон байна. Бидний амьдрал зогсонги болсон байна. Бид ирээдүйн сайн сайханд итгэх итгэлгүй болсон байна. Хүмүүс өөрсдөө ингэж ярьж хэлж байна. Өөрчлөлт шинэчлэл, хувиралтыг хүсэн хүлээсэн мэт санагдаж байна. Хүмүүс юуг хүсэн хүлээж байна вэ? Хүмүүс зарчим, шудрага ёс зүйг хүсэж байна. Хүмүүс амар амгаланг, ажил хийж аж төрөх зүй тогтолыг хүсэж байна.
“Сувд” арт галерейд нээгдсэн монгол, япон зураачдын хамтарсан “Хээр тал, далай тэнгис” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 29 хүртэл үргэлжилнэ.
Талын Монголыг мэдэрсэн япон зураачид, арлын Японыг төрөлх эх орноосоо өөрцгүй хайрлаж өөриймсдөг монгол зураачдын сэтгэл оюуны шимээр бүтсэн уран бүтээлүүдтэй энд танилцаж болно. Уран зураг, урлал хэмээх ээдрээтэй, адал явдалтай ертөнцөд амьдардаг залуус таныг өөр өөрсдийн ертөнцдөө урьж байна.
Манай улсад дэлхийн стандартын концертын танхим энэ сарын 30-нд нээлтээ хийх гэж байна. Энэхүү танхим The Corporate Hotel дахь Convention Centre-д байрлах бөгөөд нээлтийг төгөлдөр хуурч Эльмар Газановын тоглолтоор нээх юм байна.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 26. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 14. Сумъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, 2 хар мэнгэтэй, хөхөгчин гахай өдөр.
Улаанбаатар хотод өнөөдөр үүлэрхэг. Шөнөдөө цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.
“Эхийн сэтгэл”, “Хайраар зөөлөрдөг хорвоо” “Сэтгэлийн нандин” зэрэг дуугаараа олны сэтгэлийг булиглуулж Д.Найдандорж хэдийнээ дууны урлагт өөрийн байр сууриа олсон. Тэрбээр СУИС-ийн оюутан байх үеэсээ дуунд дуртай түмэндээ уран бүтээлээ хүргэж байсан.
