Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 24. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 12. Санчир гараг. Шувуун хушуут одтой, 4 ногоон мэнгэтэй, харагчин тахиа өдөр.
Зохиогч: Урлаг
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн уулсаар, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Баян-Өлгийн нутгаар хүйтэрч шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
Хүний харц юм унших үед урсгал хэлбэрээр хөдөлдөггүй, харин тодорхой давтамжтайгаар “үсэрч” байдаг. Текстийн нэг хэсэг дээр харц тогтмогц хүн тэр хэсгийн үгнүүдийг унших бөгөөд харин харц дараагийн зогсоол руугаа яг шилжиж байх (үсрэх) үед бол юм харагдахгүй. Зарим хүмүүс, ялангуяа багаасаа ном уншиж сураагүй хүмүүсийн харц нь үг бүр дээр тогтдог учраас тэд маш удаан уншдаг. Харин сурамгай уншигчид бол харцаа хоёроос гурав, эсвэл бүр түүнээс ч илүү үгний хооронд үсэргээд сурчихсан болохоор хурдан уншина. Хурдан уншиж суръя гэвэл номныхоо хуудсууд дээр босоо шугамнууд харандаагаар шугамдаж татаад дасгал хийх хэрэгтэй. Эхлээд харьцангуй ойрхон, тухайлбал дундаа 2-3 үгийн зайтай шугамдах бол сүүл рүүгээ зайг нь ихэсгэж, нэг мөрийг ердөө 2-3 хуваах хэрэгтэй. Ийм дасгал хийхэд эхэн үедээ ядрах боловч мэдрэлийн ядаргаанд орчихно гэж санаа бүү зов. Бид ер нь нүд, тархиныхаа хүчин чадлын өчүүхэн хувийг ашигладаг шүү дээ.
АНУ-ын Массачусетс мужын “Gloucester” дунд сургуулийн насанд хүрээгүй (18 нас хүрээгүй) арван долоон охин зэрэг жирэмсэн болсон нь дэлхий нийтийг цочирдуулжээ. Тэдний энэ солиотой үйлдлээр кино хүртэл хийсэн бөгөөд өсвөр насныхны бэлгийн замбараагүй байдал олширч байгаагийн тод жишээ юм.
Жүжигчин Моника Белуччи биеийн байдлаа болоод сэтгэл санааны тогтвортой байдлаа хадгалж үлдэхийн тулд сексийг тогтмол хийж байх хэрэгтэй гэж ярьжээ. Алдарт туршуул Бондын тухай өгүүлэх “Спектр” гэдэг нэртэй шинэ кинонд тэрбээр супер туршуул Бондын эмэгтэйн дүрийг бүтээж байгаа юм. Белуччи хэзээ ч хоолны дэглэм барьж, спортын зааланд очиж байсангүй.
