Зохиогч: Урлаг

МУУГЗ, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, “Пентатоник” наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолт 17 дахь жилдээ уламжлал ёсоор үзэгч, сонсогчдын сонорыг мялааж, зүрхэнд эгшиглэх аялгуут дуу хуураар сэтгэлд хоногших дурсамж бүхнийг хөглөх гэж байна. Тоглолт 10-р сарын 22, 23, 24-ний өдрүүдэд “UB Palace”-ын концертын их танхимд болох гэж байна.

Read More

Үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80, Улсын драмын эрдмийн театрын түүхт 85 жилийн ойд зориулж мэргэжлийн теарт судлаач, зохиолч, яруу найрагч, орчуулагч, тайз дэлгэцийн урлагийн төлөөллүүд хамтран туурвисан гурван ч номын хурим өнгөрөгч амралтын өдөр тохиолоо. Орчин үеийн Хятадын сонгодог зохиолуудыг сорчлон дээжилсэн “Хятадын сонгодог жүжгүүд” номыг Ардын жүжигчин Ж.Лхамхүү эмхэтгэсэн бол “Мотор дуугарлаа” номыг Монголын кино урлагийн нэрт мастерууд, “Монголын театрын түүх” номыг мэргэжлийн театр судлаач, яруу найрагч, жүжгийн зохиолчид хамтран өлгийджээ. Энэ үеэр Ардын жүжигчин, Соёл урлагийн их сургуулийн багш Ж.Лхамхүүтэй театрын урлаг болоод шинэ уран бүтээлийнх нь тухай ярилцлаа.

Read More

Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН II ИХ НААДАМ”-ын эцсийн шалгаруулалт буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт өнгөрөгч амралтын өдрөөр Нийслэлийн Улаанбаатар Чуулгын тайзнаа зохион байгуулагдаж шилдгийн шилдгүүдэ тодруулсан билээ.

Read More

МУСТА дуучин Н.Мөнгөншагай “Гангараа” нэртэй цомгийн баяр болоод “Гангараа” тоглолтынхоо хэвлэлийн хурлыг өнгөрөгч 14-ны өдөр “Монгол бөхийн өргөө”-нөө хийсэн билээ.

Read More