Зохиогч: Урлаг

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 21. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 8. Буд гараг. Булаагч одтой, долоон улаан мэнгэтэй, цагаан морь өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. 04:32 цагт сар тал болно.

Read More

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Read More

“Эхийн сэтгэл”, “Сэтгэлийн нандин”, “Аав минь”,“Хайраар зөөлөрдөг хорвоо” зэрэг олон сайхан уран бүтээлээр нийтийн дууны урлагийн залгамж халаа болон уран бүтээлээ туурвиж яваа дуучин Д.Найдандорж аль хэдийнэ үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа билээ.

Read More

“Дархан Минж” ХХК нь анх 1992 онд монгол хонины нэхийг бүрэн боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болох нэхий дээл, эдлэл үйлдвэрлэн борлуулах зорилготой байгуулагдсан билээ. Өнөөг хүртэл хэрэглэгчдийнхээ таашаалд нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж ирсэн тэргүүлэгч байгууллага гэдгийг та бүхэн сайн мэднэ. Тэгвэл тэд энэ салбартаа шилдгийн шилдэг гэдгээ батлан харууллаа.

Read More

Өнөөдөр Маркетеруудын нэрэмжит өдөр. Маркетингийн салбарт ажиллаж байгаа бүх хүмүүсийн хувьд мэргэжлээрээ бахархах гэрэлт цаг мөч.

Монголын Үндэсний Маркетингийн Холбоо (МҮМХ)-ноос анх санаачлан тэмдэглэж эхэлсэн Монгол Маркетеруудын өдрийн хүрээнд олон ажлууд зохион байгуулагдаж байна. Өнөөдөр МҮМХ их хурлаа зохион байгуулж байгаа бол маргааш ШУТИС-ийн төв байрны урлагийн зааланд 14-16 цагийн хооронд Залуу Маркетеруудын уулзалт болно.

Read More

Анхлан “Universe best songs” наадмын шилдэг оролцогч болон урлагийн ертөнцөд хөл тавьж байсан эгдүүтэй бяцхан охин бол А.Хишигдалай билээ. Харин өдгөө тэрээр өөрийн өнгө төрхийг тодорхойлж чадсан чамгүй уран бүтээлч болсон гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Түүний гаргасан уран бүтээл болгон нь сонсогчидоос өндөр үнэлгээ авдаг гэхэд болно. Тэгвэл дуучин бүсгүй маань сүүлийн үед нилээдгүй завгүй байгаа бөгөөд тэрээр зохиолч Т.Нипонийн “Үйлсийн сайхан Улаанбаатар” буюу “UB I love you” мюзиклын гол дүрийг бүтээж байгаа гэнэ. Мөн түүнээс гадна Г.Тэнүүн, СТА Т.Амина, С.Зоригт зэрэг уран бүтээлчид хамтран тоглож байгаа гэнэ.

Read More

Өнгөрсөн онд Нийслэлийн 375 жилийн ой, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нээлтээ хийсэн, зохиолч Т.Нипонийн “Үйлсийн сайхан Улаанбаатар” буюу “UB I love you” мюзикл 2015.10.29-ний 19:00 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа ганцхан удаа тоглогдох гэж байна.

Read More