Зохиогч: Урлаг

Германы “Helsing” компани ирээдүйн агаарын дайнд хиймэл оюун ухаан хэрхэн голлох байр суурь эзлэхийг илтгэсэн шинэ бүтээлээ танилцууллаа. “СА-1 Europa” нэртэй уг тулааны дрон нь сүргээрээ хамтран дайтах чадвартайгаас гадна хүний жолоодлоготой сөнөөгч онгоцтой хамтран ажиллагаа явуулах зориулалттай гэнэ. Германы Мюнхен хотын ойролцоо болсон нээлтийн үеэр компанийн төлөөлөгчид уг дроныг “2027 онд анхны нислэгээ хийх болно” гэж мэдэгдсэн агаад улмаар дөрвөн жилийн дотор зэвсэглэлд албан ёсоор нэвтрүүлэхээр зорьж буй гэлээ. Уг дрон нь өнөөгийн өндөр өртөгтэй сөнөөгч онгоцыг орлох бус харин үйл ажиллагааг нь дэмжих, олон тоогоор ашиглах боломжтой шийдэл болж байгаагаараа онцлогтой. Сүүлийн жилүүдэд АНУ, Хятад, Турк зэрэг орнуудын…

Read More

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 63 дахь улирлын тоглолтоо нээхэд бэлэн болжээ. Энэхүү улирлыг тэд маргааш /2025.09.27/ “Orchestra Night III” сонгодог хөгжмийн тоглолтоор эхлүүлэх аж. Хоёр өдөр үргэлжлэх уг тоглолтод Францын хөгжмийн зохиолчид бүтээлээ толилуулж, залуу уран бүтээлч, гоцлоочид оролцон соло хөгжимдөнө. Энэ жил Монгол, Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус улсаас хийлч, төгөлдөр хуурчид ирэхийг УДБЭТ-ын удирдлагууд хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Тэд манай хөгжимчидтэй хамтарсан тоглолтоо ням гарагт толилуулах юм байна. Түүнчлэн ирэх сарын 4, 5-нд Ц.Нацагдоржийн “Гүнгэрийн гүнж” дуурь, 10-12-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгээр үзэгчдийн мэлмийг баясгаж, сонорыг мялаах…

Read More

XX зууны эхэн үеийн Монгол Улсын тусгаар тогтнол төр, бичиг соёлын түүхэнд тод мөрөө үлдээсэн Бавуудайн Цэндийн мэндэлсний 150 жил энэ онд тохиож буй. Ойн хүрээнд “Бодлогот Баатар Цэнд Гүн” ТББ, “Чингис хаан” үндэсний музей хамтран Монголын нууц товчоог анх удаа хятад хэлээс монгол хэлнээ хөрвүүлсэн монгол төрийн мэргэн сайд бодлогот баатар Б.Цэнд гүний цээж баримлыг музейн эрдэм шинжилгээний номын сангийн уншлагын танхимд өнөөдөр /2025.09.26/ заллаа. Мөн үеэр доктор, профессор Г.Мягмарсамбуу “Монгол төрийн мэргэн сайд, бодлогот баатар Бавуудайн Цэнд” хэмээх монгол-англи хэлээрх номынхоо нээлтийг хийсэн юм. Б.Цэнд нь 1875 онд Хөлөнбуйрын Солон зүүн гарын Шулуун цагаан хошууны Мэхээрт хэмээх газарт…

Read More

Стэнфордын их сургуулийн профессор Жефф Ханкотт анх 2022 онд ChatGPT нээлтээ хийсний дараа оюутнуудын судалгааны ажлыг шалгах үедээ тэдгээрийг их хэмжээний текст агуулсан боловч бодит үр дүнгүй, судалгааны ажилд үнэтэй нэмэр оруулсан зүйлгүй, нэгэн хэв маягтай, нуршсан байсныг анзаарчээ. Энэхүү үзэгдлийг “workslop” гэж нэрлэдэг байна. Workslop гэдэг нь маш сайн гүйцэтгэсэн мэт харагдавч үнэндээ бодит үр дүнгүй, ойлгомжгүй агуулга бүхий хиймэл оюунаар боловсруулсан ажил юм. Энэ нь та ямар нэгэн бичиг баримт эсвэл зурвас уншаад “үүнийг хүн бичсэн үү, эсвэл хиймэл оюунаар боловсруулсан уу” гэх эргэлзээ төрдөг феномен ажээ. Түүнчлэн workslop нь аливаа ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлдгийг Ханкотт онцоллоо. “MIT…

Read More

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт”-д Үндэсний кино урлагийн өдрийг жил бүрийн аравдугаар сарын 11, Бүх ард түмний санал хураалт зохион байгуулсан өдрийг жил бүрийн аравдугаар сарын 20-нд тэмдэглэхээр нэмэлт өөрчлөлт орууллаа. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд олгогдсон түгээмэл тархацтай ашиг малтмалын тусгай зөвшөөрлийн хэрэгжилтийн явц, бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт шалгалт хийж, хууль бусаар ашигт малтмал олборлогчийн үйл ажиллагааг таслан зогсоох, эвдрэлд орсон, орхигдсон талбайн байгаль орчинд буруутай этгээдээр төлүүлэх, нөхөн сэргээх, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах талаар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Аж үйлдэр, эрдэс…

Read More

“Утга зохиолын долоо хоног” аяны хүрээнд уран бүтээлч болон уншигчдыг холбох олон ажил Ховд аймагт өрнөж байна.  Тодруулбал, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг уншиж, цахим хэлбэрээр иргэдэд түгээж байна. Үүнээс гадна энэ сарын 24-нд зохиолчдыг алдаршуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Энэ үeэр их зохиолч Д.Нацагдоржийн уран бүтээлүүдийг танилцуулж, сурталчлах зорилго бүхий тоглолт хийлээ. Ингэхдээ тус зохиолчийн уран бүтээлийн дээжсийг шүлэг, дуурь, дуу, бүжиг, хөөмийтэй хосолсон байдлаар үзүүлсэн нь иргэдэд сонирхолтой байв. Мөн түүх, хайр, эх орон, ардын соёл, уламжлал зэргийг тодорхой дүрүүдээр дамжуулан таниулахыг зорьсон нь онцлог юм. Түүнчлэн багш, судлаачид “Учиртай гурван толгой…

Read More

Боловсролын ерөнхий газраас энэ хичээлийн жилд “Улсын олимпиад зохион байгуулах журам”-ыг баталлаа. Тус журмаар олимпиад зохион байгуулах эрх бүхий байгууллага нь Ерөнхий хороо болон Дэд хороо байхаар зохицуулжээ. Олимпиадын ерөнхий хороо өнгөрсөн наймдугаар сард хуралдаж, 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулсан улс, олон улсын олимпиадын үр дүн, цаашид сайжруулах санал зөвлөмжийг хэлэлцэж, энэ хичээлийн жилийн олимпиадын хуваарийн товыг тогтоон, Боловсролын сайдад танилцуулан, Боловсролын яамны саналд үндэслэн хэлэлцэж баталсан юм.

Read More

“Xiaomi” компани шинэ загварын ухаалаг гар утас, шинэ төхөөрөмжүүд болон цахилгаан хэрэгслүүдээ олон улсад танилцууллаа. Ухаалаг утасны шинэ загварууд нь гурвалсан камерын систем, 6.83 инчийн дэлгэц, өндөр хүчин чадлын батарейгаараа онцлогтой аж. Түүнчлэн гэр ахуйн цахилгаан хэрэгслийн “Mijia” брэндийнхээ хөргөгч, угаалгын машин, агааржуулагч зэрэг бүтээгдэхүүнүүдээ мөн олон улсад танилцуулжээ. Энэ алхам нь тус компани ухаалаг гар утасны салбарт “Samsung” компанитай өрсөлдөх зорилгыг ил тод харуулсан үйл явдал боллоо гэж ажиглагчид үзэж байна.

Read More

G-Dragon дэлхийн хэмжээний аялан тоглолтынхоо үеэр түүхэн дээд амжилт тогтоожээ. Энэ сарын 20-ны өдөр тэрээр Францын нийслэл Парис хотноо тоглолтоо хийсэн бөгөөд энэ үеэр 45 мянган тасалбар борлуулжээ. Ингэснээр европд хамгийн олон тасалбар борлуулсан к-поп уран бүтээлч болж, түүхэнд бичигджээ. Тасалбар худалдаанд гарснаас хойш хэдхэн цагийн дараа худалдаалагдаж дуусжээ. La Défense Arena нь Европ дахь хамгийн том цэнгэлдэх хүрээлэн бөгөөд дэлхийд алдартай поп одод хүртэл уг цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээс зүрхшээдэг байна. Францын төрийн далбааны өнгөнөөс санаа авсан хувцаслалтууд болон алдарт “Chanel” брэндийн ховор төрлийн загвараар гоёсон нь олны анхаарлыг ихээр татсан байна.

Read More

Уран зангилаа урлаач Ч.Нарантуяа уран зангилаа, хөрөг гэрэл зураг хосолсон, анхны бие даасан үзэсгэлэнгээ Монголын уран зургийн галерейд энэ сарын 28-ныг хүртэл гаргаж, үзэгчдийн хүртээл болгож байна. Уран зангилаа урлаач, геологич, гэрэл зураг сонирхогч Ч.Нарантуяа нь өөрийн эзэмшсэн геологич мэргэжил, гарын ур сонирхлоо хослуулан байгалийн чулууг уран зангилаагаар чимэглэн хүзүүний зүүлт, бугуйвч, толгойн титэм, шанх зэргийг дахин давтагдахгүй хийцээр бүтээхийг чухалчилдаг уран бүтээлч юм. Эх орныхоо өнцөг булан бүрд геологи эрэл, хайгуулын судалгаагаар явахдаа байгалийн сайхныг сүүдэрлэн тэр дундаа цэцэг макро гэрэл зургийг сонирхоод даруй 15 жил болсноос, сүүлийн 3 жил хөрөг зурагт түлхүү сонирхож бүтээл туурвиж яваа аж. Тус үзэсгэлэнд өөрийн мэргэжил, сонирхлоо хослуулан туурвисан…

Read More