Попын хаан Майкл Жексоны амьдралаас сэдэвлэсэн “Майкл” нэртэй киног “Lionsgate” болон “Universal” пикчерс хамтран бүтээж буй. Киноны зохиолыг Жон Логан бичиж, продюсероор “Оскар”-ын шагналт “Bohemian Rapsody” киног бүтээсэн Грэм Кинг ажиллаж буй бол Антуан Фукуа найруулж буй. Харин киноны гол дүрд алдарт дуучны төрсөн ах Жермейн Жексоны хүү Жаафар Жексон тоглож байгаа юм. Тэгвэл киноны багийнхан ирэх дөрөвдүгээр сард нээхээр төлөвлөөд байсан киноныхоо нээлтийн товыг ирэх аравдугаар сарын 3-ныг хүртэл хойшлуулжээ. Ташрамд дурдахад, “Майкл” кинонд гол дүрийн жүжигчин Майкл Жексоны эдэлж хэрэглэж байсан зүйлсийг хэрэглэж дүрээ бүтээсэн байна. киноны продюсер Грэм Кинг өдгөө 26 настай Жаафар Жексоныг “Тэрбээр Майклын зан…
Зохиогч: Урлаг
Нийслэлийн 35 дугаар сургуульд суралцаж, сурагч ахуйгаасаа сургуулийнхаа шинэ жилийн баяраар алиалагч, хөтлөгч хийдэг байсан Э.Цолмонбаярын авьяас хүүхэд наснаас нь илэрчээ. Уран бүтээлийн гараагаа дөнгөж гуравдугаар ангийн сурагч байхдаа “Би эндээс явахгүй” кинонд тоглож эхлүүлсэн тэрбээр дунд сургуулиа төгсмөгц СУИС-д элсэж, оюутан цагаасаа “Шинэ үе” продакшнд ажиллаж эхэлсэн юм. Улмаар “ТВ коктейль” хамтлагийг байгуулж, “Халуун чинжүү” нэвтрүүлгээрээ үзэгчдийг зурагтын өмнө уяж байлаа. Өдгөө “Сайн уу амьдрал минь”, “Намрын синдром”, “Мөнгөний гахай”, “Омарын эрэлд” гэхчилэн түүний тоглосон болон бүтээсэн уран бүтээлийн жагсаалт хөвөрнө. Тэрбээр сайн жүжигчин, продюсероос гадна шилдэг хөтлөгч. “Яг түүн шиг” нэвтрүүлгийг түүний хоолой, дүр төрхгүйгээр төсөөлөхөд бэрх. Харин…
Норвегийн Засгийн газар сошиал медиа хэрэглэгчдийн насны доод хязгаарыг 15 болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Тус улсын Ерөнхий сайд Ионас Гар Стёрегийн хэлснээр технологийн томоохон компаниудын алгорим бүрэн гүйцэд ухаан сууж амжаагүй байгаа хүүхдүүдийн үзэл санаа, суралцах зан үйл, бие хүний төлөвшил зэрэгт сөргөөр нөлөөлөх нь улам бүр нэмэгдсээр байна. Одоогийн хуулиар норвеги хүүхдүүд 13 нас хүрээд сошиал медиа ашиглах эрхтэй болдог аж. Гэсэн ч тус улсын есөн настнуудын тэн хагас, 10 настнуудын 58, 11 настнуудын 72 хувь нь ямар нэг байдлаар онлайн байдаг, эцэг эхийн хараа хяналт тавих нь жилээс жилд хэцүү бэрх болж байгаа гэсэн судалгаа байна. Сошиал медиа…
Луврын музейд 10 жил орчмын хугацаанд томоохон засвар, өргөтгөлийн ажлыг хийсний дараа “Мона Лиза” бүтээлийг тусгай өрөөнд байрлуулна гэж Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон мягмар гараг /2025.01.28/-т мэдэгджээ. “Луврын шинэ сэргэн мандалт” нэртэй засварын төслийн хүрээнд 2031 он гэхэд Сена мөрний ойролцоо шинэ хаалга болон газар доорх өрөөнүүдийг бий болгоно гэж Э.Макрон Леонардо да Винчигийн гайхамшигт бүтээлийг дэлгэн үзүүлдэг Луврын музейн танхимаас хэлсэн үгэндээ тэмдэглэсэн байна. Э.Макрон дэлхийн хамгийн олон хүн зочилдог музейг шинэчлэн сайжруулахад шаардлагатай зардлын талаар дурдаагүй боловч ачаалал ихтэй, хуучирсан барилга байгууламжуудад зарцуулах өртөг 800 сая еврод (834 сая доллар) хүрэх бололтой. Луврын музейд хамгийн сүүлд 1980-аад оны үед их засвар хийсэн бөгөөд энэ үеэр гайхамшигт шилэн пирамид нээгдсэн юм. Харин өдгөө тус музей олон улсын стандартад нийцэхгүй болжээ. Музейг өргөтгөснөөр “Мона Лиза”-г тусгай тасалбараар үйлчлэх шинэ…
УДБЭТ-ын хамт олон 2025 оны хоёрдугаар сарын тоглолтоо Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” балетаар эхлэх гэж байна. Тодруулбал, энэ амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 1, 2-нд тус балетыг толилуулах юм. Францын зохиолч, яруу найрагч, театрын шүүмжлэгч Т.Готтье нэг удаа Г.Гейнегийн номыг уншиж суутал гайхалтай сайхан санаа толгойд нь орж иржээ. Тэрбээр хожим нь Гейнед хандан “Эрхэм Гейне таны “Германы тухай” гэсэн гайхамшигтай сайхан номын хуудсыг эргүүлж суугаад Граце ба Рейн мөрний эрэг хавийн өтгөн манан, сарны гэрэл зэрэг үзэгдлүүд болон цагаан хувцастай эльфүүд, усны дагинас, бүжиглэх хүслэнд автсан виллисүүдийн талаар бичсэн сэтгэл догдлом хэсгүүдийг олж уншлаа. Тэгээд би үүгээр…
Жүжигчин Н.Баясаа, С.Батзориг, Г.Лхагвацэрэн, У.Цогтбаяр, Р.Сүхболд нарын уран бүтээлчид хамтран “In da house” адал явдалт, инээдмийн уран сайхны киног 2021 онд үзэгчдэд хүргэж байв. Уг киноны үйл явдал Эрүүгийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хууль бус гэмт бүлэглэлийн ардаас мөрдөх явцдаа өнгөлөн далдлалт хийж цуйвангийн газар ажиллуулж эхэлснээр өрнөж эхэлдэг. Түүнчлэн эл киноны уран бүтээлчид 2022 онд найруулагч Ц.Амартүвшингийн найруулгаар “In da house: Come back” киног үргэлжлүүлэн бүтээж, олонд хүргэсэн юм. Тэгвэл уг уран бүтээлчид “In da house-3: Korea” киног БНСУ-ийн уран бүтээлчидтэй хамтран бүтээснээ ирэх гуравдугар сарын 6-наас кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгох гэж байна. “In da house-3: Korea” кинонд өмнөх хоёр…
2017 оноос УДБЭТ-т хүчин зүтгэж буй басс баритон Х.Бямбарагчаа “Россини опера” фестивалийн зохион байгуулагч, Италийн сонгодог дуурийн урлагийн нэрт зүтгэлтэн, маэстро Эрнесто Паласиогийн зүгээс L’Accademia Rossiniana “Alberto Zedda” академид уригджээ. Тодруулбал, Италийн нэрт хөгжмийн зохиолч Жоаккино Россинигийн 1792 онд төрсөн Пезаро хотод үйл ажиллагаагаа явуулж буй “Альберто Зедда” Россинигийн академи нь Итали болон дэлхийн олон орноос сонгон шалгаруулсан залуу авьяастнуудад зориулсан сонгодог дуурийн урлагийн маш нарийн мэргэшлийн сургалтыг зохион байгуулдаг аж. Жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс дуурийн залуу дуучдаас энэхүү наадамд хэдэн зуун өргөдөл илгээдэг бөгөөд сонгогдсон оролцогчид нь “Жованни фестиваль”-ийн хүрээнд Россинигийн дуурийн наадамд зориулан тавигддаг “Иль виагжо…
Ирэх хоёрдугаар сард нээлтээ хийх долоон бүтээлийг онцлон танилцуулъя. “Kinda pregnant” /2025.02.05/ Романтик, инээдмийн жанрын тус кинонд Лэйни хэмээх бүсгүй жирэмсэн найздаа атаархан, улмаар эргэн тойрны хүмүүстээ өөрийгөө бие давхар болсон хэмээн худал хэлж итгүүлнэ. Ийнхүү хуурамч гэдэс зүүж, жирэмсэн болсон мэт жүжиглэх явцдаа Лэйни мөрөөдлийнхөө залуутай учирснаар ээдрээтэй үйл явдлын эхлэл тавигдана. “Kinda pregnant” киноны гол дүрд Брианна Хоуи болон жүжигчин Эми Шумер нар тогложээ. Харин продюсерын үүргийг хөгжилтэй, хошин дүрүүдээрээ алдартай жүжигчин Адам Сэндлер гүйцэтгэсэн байна. “Melo movie” /2025.02.14/ Зохиолч И На Ины ээлжит бүтээл болох “Melo movie” цуврал Валентины баяраар үзэгчдийн хүртээл болохоор болжээ. Энэхүү цувралд жүжигчин Чой…
“Улаанбаатар” өвлийн наадмыг 2025 оны хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд “Скайрезорт” цанын баазад зохион байгуулна. Монголынхоо үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүл, найз нөхдөөрөө аз жаргалтай өнгөрүүлэхийг нийслэлийн Аялал жуулчлалын газраас уриалжээ.
Монголчууд дэлхийн бичиг үсгийн түүхэнд монгол, дөрвөлжин, али гали, манж, рүни, тод, соёмбо, төвөд, хэвтээ дөрвөлжин, вагиндра, латин, кирилл зэрэг арав гаруй бичиг үсэг хэрэглэж ирснээрээ онцлогтой. Монгол үндэстний бичиг соёлын гайхамшигт өв, уламжлал ба үнэт зүйлсийг дүрслэх урлагийн бүтээлээр дамжуулан ард иргэддээ сурталчлан таниулах, үндэсний бичиг үсгээ хүндэтгэн хайрлах үзэл санаа сурч мэдэх хүсэл эрмэлзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан “Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд” монументал урлагийн эскиз зургийн уралдааны дүн гарч, шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн дэлгэлээ. “Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд” монументал урлагийн эскиз зургийн уралдааныг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Соёл, яруу найргийн академи болон Монголын Урчуудын…
