Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Өнөөдөр дуучин Ноён Бондгорын мэндэлсэн өдөр тохиож байна
Дуу хөгжим

Өнөөдөр дуучин Ноён Бондгорын мэндэлсэн өдөр тохиож байна

Урлаг Урлаг17/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүний хорвоод “амьдарсан шигээ амьдарч”, ард түмэндээ өөрийнхөөрөө хайрлагдсан эрхэм уран бүтээлч бол Эх, үрсийн элч дуучин Ноён Бондгор билээ.

Тэрбээр хэдий цэл залуухан насандаа тэнгэрт дэвшсэн ч сэтгэлд хоногших олон сайхан дуу, уран бүтээлийг туурвиж, өнөөдөр ч хүмүүсийн сэтгэлд дулаахан орон зайг эзэлсээр байна. Түүний дуу хоолой, уран бүтээл бүр хайр, энэрэл, хүний мөн чанарыг сануулсаар ирсэн юм.

“Монголд хүн бүхэн учиртай төрсөн. Ер нь бүх зүйл учиртай” хэмээн хэлж явсан түүний нарт хорвоод мэндэлсэн энэ өдрийг тохиолдуулан эрхэм уран бүтээлчээ хүндэтгэн дурсаж байна.

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ц.Амарбаяр агсан “Монгол Улсын Эх, үрсийн элч дуучин” хэмээх хүндэт цолыг зүгээр нэг хүртээгээгүй. Тэрээр манай улсад анх удаа хүүхдийн эмчилгээний зардалд зориулсан хандивын тоглолтыг санаачлан зохион байгуулж, цаашлаад эмэгтэйчүүд, ээжүүд, хүүхдүүдийн сайн сайхны төлөө чиглэсэн олон аяныг өрнүүлж байсан билээ.

Түүний үлдээсэн уран бүтээл, энэрэнгүй үйлс, хүн чанарын үнэ цэн өнөөдөр ч бидний сэтгэлд амьд хэвээр байна.

https://youtu.be/xt5m_x4Mrw8?si=9m-DCHD_sy2kJ6ro

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Мэрилин Мэнсоныг “Slipknot”-ын тоглолтод оролцохоор болсныг фэнүүд нь эсэргүүцжээ

29/09/2026
Гэрэл зураг Урлаг

“МСИТ Энхтайван” номын төслийг хэрэгжүүлж эхэлжээ

29/09/2026
Дуу хөгжим Урлаг

Эд Шираны АНУ-д хийх хоёр тоглолтыг шуурганы улмаас цуцалжээ

28/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бекхэмийн гэр бүлийн бизнес ашигтай ажиллаж, 51 сая ам.долларын ногдол ашиг хүртжээ

29/09/2026

Женнифер Лопес хүүхдүүд нь тусдаа амьдрах болсонд сэтгэл хөдөлж, уйлж байгаагаа ярьжээ

29/09/2026

Линдси Лохан “Netflix”-ийн шинэ романтик кинонд тоглоно

29/09/2026

Жулианна Мур “SCAD Savannah Film Festival”-аас “Icon Award” шагнал хүртэнэ

29/09/2026

Мэрилин Мэнсоныг “Slipknot”-ын тоглолтод оролцохоор болсныг фэнүүд нь эсэргүүцжээ

29/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.