Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас
Кино

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

Урлаг Урлаг14/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

98 дахь удаагийн “Оскар”-ын кино наадамд нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

“ONE BATTLE AFTER ANOTHER”

One Battle After Another

Тус бүтээл нь 2026 оны “Оскар”-ын наадамд шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй гол дүр, зэрэг нийт 13 төрөлд нэр дэвшээд байгаа бөгөөд энэ жилийн хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг юм.

“ELIO”

Elio

Кино шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авч, “Оскар”-т нэр дэвшсэн хэдий ч “Elio” нь 150-200 сая ам.доллароор бүтээгдээд, дэлхий даяар дөнгөж 154 сая ам.долларын орлого олсон. Энэ нь “Pixar” студийн түүхэн дэх хамгийн их алдагдал хүлээсэн, хамгийн муу нээлт хийсэн кинонуудын нэг болжээ.

“THE SMASHING MACHINE”

Dwayne Johnson Will Body-Slam Your Heart in The Smashing Machine: Review

Жүжигчин Дуэйн Жонсон UFC-ийн домогт тамирчин Марк Керрийн дүрийг бүтээхийн тулд нийт 13 кг жин нэмж, дүр төрхөө эрс өөрчилж, маш их хүчин чармайлт гаргасан хэдий ч тус кино “Оскар”-т зөвхөн шилдэг нүүр хувиргалт төрөлд л нэр дэвшиж байна.

“SINNERS”

Майкл Б.Жордан нэг кинонд хоёр өөр дүр бүтээж, тэр дундаа аймшгийн/триллер төрлийн бүтээлээр “Оскар”-т нэр дэьшиж буй нь кино урлагийн түүхэнд маш ховор үзэгдэл болоод байна. Түүний жүжиглэлт нь ихэр ах дүүсийн зан төлөв, дуу хоолойны ялгааг гайхалтай гаргасан гэж шүүмжлэгчид үнэлж буй.

“ARMED ONLY WITH A CAMERA: THE LIFE AND DEATH OF BRENT RENAUD”

Найруулагч, продюсер Крэйг Рено, Хуан Арредондо нарын эл бүтээл нь дайны талбарт ажилласан сэтгүүлч Брент Реногийн амьдрал, амь үрэгдсэн түүхийг өгүүлнэ. Энэхүү бүтээлийг “Баримтат кино сэтгүүл зүйн ёс зүйн хил хязгаарыг хөндсөн, хүндэтгэлтэй хэрнээ зоригтой илэрхийлэл…” хэмээн онцолжээ.

“BUGONIA”

A woman with a shaved head and maroon coat sits bound to a worn mattress in a dimly lit room, hands open, with a bright light shining behind her.

Энэ жилийн “Оскар”-ын эх бүтээлд тулгуурласан шилдэг кино зохиол төрөлд Вилл Трэйсигийн зохиол “Bugonia” кино шалгарах магадлал өндөртэй байна. Өвөрмөц өгүүлэмж, философи асуултуудаараа танигдсан зохиолч Чарли Кауфманы шинэ ажил. Шүүмжлэгчдийн үзэж буйгаар “Хачирхалтай, гаж мэт санагдах нөхцөл байдлаар дамжуулан хүний айдас, итгэл үнэмшлийн механизмыг задлан харуулсан” зохиол болсон гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Ариана Гранде “Eternal Sunshine” аялан тоглолтынхоо талаар баримтат киног гаргана

27/11/2026
Кино Урлаг

“Ramayana” киноны хэлний апп “CineDubs” 42 орны 100 мянга гаруй үзэгчдэд хүрчээ

27/11/2026
Кино Урлаг

Ардын жүжигчин Ж.Лхамхүү нийслэлийн “Хангарди” одонгоор шагнуулжээ

27/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Брэд Питт, Анжелина Жоли нар олон жил үргэлжилсэн маргаанаа эцэслэжээ

27/11/2026

Жерар Депардье 2018 онд үйлдсэн гэх хүчингийн хэргийн шүүх хурлаар орохоор болжээ

27/11/2026

Ариана Гранде “Eternal Sunshine” аялан тоглолтынхоо талаар баримтат киног гаргана

27/11/2026

“Ramayana” киноны хэлний апп “CineDubs” 42 орны 100 мянга гаруй үзэгчдэд хүрчээ

27/11/2026

Барби хүүхэлдэйн 67 жилийн түүхийг харуулах үзэсгэлэнг Австралид дэлгэнэ

27/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.