Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Гээсэн хайраа аваарай” шоу драм тун удахгүй
Нийгэм

“Гээсэн хайраа аваарай” шоу драм тун удахгүй

Урлаг Урлаг06/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
geesen_hairaa5503700002013-09-06-09-06[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Мөрөөдлийн театр”-ын  уран бүтээлчид тайзны найм дахь бүтээл болох “Гээсэн хайраа аваарай” тун удахгүй шоу драмаа үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Шоу драмыг энэ сарын 10-наас эхлэн Тусгаар тогтнолын ордонд өдөр бүр 19.00 цагаас тоглоно.

Тоглолт үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд  эхний хэсэгт Оросын зохиолч Глобины “Хонгорхон ижий минь” зохиолоос сэдэвлэсэн нэг цагийн хугацаатай жүжгийг тоглох юм. Харин үлдсэн хоёр нь тус бүр 30 минутын хошин шогийн номер гэнэ.

Энэ тоглолтын талаар  тус театрын жүжигчин, МУСТА Г.Алтаншагайгаас тодруулахад “Тоглолтын эхлэл маш сонирхолтой болно. Учир нь урьд  хэзээ ч, аль ч тоглолтод тавигдаж  байгаагүй элементүүдийг бодож олсон юм. Мөн ямар ч тоглолтын үеэр харагдаж байгаагүй сюрпризийг бас бэлдсэн байгаа. Энэ удаагийн тоглолтын тайз, хувцас гээд бүх зүйл дээр дэвшилтэт технологи ашигласан.  Гэрэл аппаратур бас сүүлийн үед залуусыг байлдан дагуулж байгаа лазер шоу гээд энэ бүгдийг хослуулсан шоуг хийхээр бэлдэж байгаа. Нэг л сюрпризийг задлахад  яг тайзан дээр Монголын уран сайхны кинонуудын төгсгөлийн хэсгийг өөрчилж  энэ кино ингэж төгссөн бол гэсэн уран фантаазыг бий болгож  аз жаргалтайгаар төгсгөж байгаа” гэжээ.

Энэ удаагийн шоу тоглолтонд “Мөрөөдлийн теат”-рын жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож байгаа бөгөөд нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тоглох аж. Мөн тус шоу драмын ерөнхий найруулагчаар  СТА,  бүжиг дэглээч Г.Ган-Очир ажиллаж байгаа бол тайз заслыг зураач н.Баярмагнай хийж байгаа юм.
“Гээсэн хайраа аваарай” шоу драм нь өөрийн гэсэн дуутай бөгөөд дууг нь Алтаншагай, Батаа, Эрхэмээ гурав хамтран дуулсан байна. Тэд энэ дуугаа тоглолтынхоо нэрээр нэрлэсэн бөгөөд нээлтийн өдөр тайзан дээр дуулна гэдгээ ч хэлээд авчээ. Харин энэ дууныхаа клипыг  тоглолтынхоо дараа хийхээр болсон байна.
Дашрамд сонирхуулахад Мөрөөдлийн театрынхан дэлгэцийн хоёр дахь уран бүтээлийнхээ зохиол дээр ажиллаж эхэлжээ. Тэд кинондоо хараахан нэр өгч амьжаагүй байгаа гэнэ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төв аймгийн Сэргэлэн сумын хүүхдүүд “Болор эгшиглэн” наадамд тэргүүллээ

01/10/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

29/09/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн ур чадварын уралдаанаас Г.Номин Best of Nation Award шагнал хүртжээ

29/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Дакота Жонсоны төрсөн өдөр

04/10/2026

Хагас зуун жил кино урлагт гялалзсан Сьюзан Сарандон 80 нас хүрлээ

04/10/2026

Найруулагч Н.Наранбаатар жүжигчнээр эргэн тайзнаа гарна

04/10/2026

“Дүрслэх урлагийн музейн-60 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж байна

04/10/2026

Баян-Өлгий аймгийн сурагчид бий биелгээгээр өв соёлоо сурталчиллаа

04/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.