Өнөөдөр соёл, урлагийн ажилтны баярын өдрийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногт багтаан тэмдэглэдэг уламжлалтай энэ өдрийг тохиолдуудан Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн “Жаахан шарга” театрд “Орон нутгийн театр чуулгуудын тулгамдаж буй асуудал” сэдэвт бага хурал зохион байгуулагдаж байна. Уг бага хуралд орон нутгийн театр чуулгын төлөөллүүд мэргэжлийн урлагийн байгууллагын дарга удирдлагууд оролцож орон нутгийн театр чуулгуудын өнөөгийн тулгамдаж буй асуудлаар хэлэлцэж буй юм.
Түүнчлэн Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар тэргүүтэй уран бүтээлчид энэхүү бага хуралд урилгаар оролцож буй аж.
www.URLAG.mn