Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжиг тун удахгүй
Нийгэм

“Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжиг тун удахгүй

Урлаг Урлаг09/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
61d6e82e8c86dbe0eae4ef066d95ccdf_x31258424442013-09-09-13-18[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Цуутын цагаагч гүү” үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийг хүүхэд, багачуудын хүртээл болгох гэж байна. Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн тавьж буй уг жүжгийн нээлт есдүгээр сарын 21-ний 11.40 буюу морин цагт болох ажээ.

“Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийн цомнолыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Г.Батаа бичиж, хөгжмийн зохиолчоор Р.Бат-Эрдэнэ, ерөнхий найруулагчаар ҮДБЭЧуулгын найруулагч Д.Ганболд, бүжииг дэглээчээр О.Ууганбаяр, Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит бүжигчид, дуучид гээд 150 гаруй уран бүтээлчид  туурвиж, оролцон тоглох юм байна. Түүнчлэн дуулалт жүжгийн дууны клип гарсан бөгөөд “Эрх цагаан унага хүүхдийн дуулалт жүжгийн дууг хэн сайн дуулах вэ” уралдаан, зохион бичлэгийн уралдааныг орон даяар сурагчдын амралтаар зохион байгуулах ажээ. 

“Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжиг нь байгаль эх дэлхийгээ хайрлах, өв соёлоо хадгалан хамгаалах, эцэг эх болон  ахмадынхаа сургаалыг даган мөрдөж хүмүүжилтэй,  эх орноо  гэсэн сэтгэлтэй хүн болж төлөвшихөд нь чиглэсэн утга агууламжтай ажээ. “Цуутын цагаагч гүү” ардын уламжлалт үлгэрээр  дамжуулан хүүхдийг өв тэгш хүмүүжүүлэх, ёс заншлаа дээдлэх,эцэг эхийгээ хүндлэх, байгаль дэлхий, ан амьтанаа хайрлан хамгаалах ухааныг хүүхэд ахуй цагаас суулгадаг байсан эрт үеийн уламжлалыг сэргээхэд нэмэр болох учиртай талаар улан бүтээлчид нь онцолж байна.

“Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийн шинэ клипийг хүлээн авна уу.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Цагаан хадны өнгө” киног “MetFilm Sales” компани олон улсын зах зээлд түгээнэ

12/05/2026

“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо

12/05/2026

“Орь дуу” олон ангит кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно

11/05/2026

Heeseung ирэх сард Evan нэрээр соло дебют хийнэ

11/05/2026

“Сэтгэлийн уяа” уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан

11/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.