Өнгөрсөн 7 хоногт Мисс Монголиа-2013 тэмцээн болж, энэ оны үзэсгэлэнт бүсгүйчүүдээ тодруулсан билээ. Энэ удаад тэргүүн миссээр Монгол Модель агентлагийн загвар өмсөгч Н.Ану тодорсон.
Энэ жил 22 настай тэрээр загварын ертөнцөд ч багагүй амжилт үзүүлэн Говь зэрэг томоохон компанийн нүүр царайгаар ажиллаж байсан юм. Ямартаа ч ирээдүйн топ модель хэмээн нэрлэдэг Ану Монголын мисс болж чадлаа. Одоо түүний урд амжилтын олон зам зурайж байгаа бөгөөд цаашдын ажилд нь өндрөөс өндөрт амжилт хүсч байна.
Ингээд 2013 оны тэргүүн миссийн хувийн зургаас толилуулж байна.
a
Эх сурвалж: dorgio,mn