Гэрэл зураг, дүрслэх урлагт чин сэтгэлээсээ хайртай байсан инженер Ц.Хашийн 85 насны ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэлээ.
Үзэсгэлэнд түүний олон жилийн турш хадгалж ирсэн гэрэл зургуудаас сонгон дэлгэсэн бөгөөд гэр бүл, хөрөг зураг, байгаль, аялал болон тухайн цаг үеийн амьдралыг гэрчлэх ховор агшнуудыг толилуулж байна.
Энэхүү үзэсгэлэн нь Ц.Хашийн гэрэл зургийн өвийг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ “Сурикон студио”-гийн Улаанбаатар хот, гэр бүлийн түүхийг өгүүлэх номын эхлэл болж буйгаараа онцлог юм.
Үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 12-ныг хүртэл олон нийтэд нээлттэй толилуулна.

