Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин А.Түмэн-Өлзий хайраа илчилжээ
Оддын амьдрал

Дуучин А.Түмэн-Өлзий хайраа илчилжээ

Урлаг Урлаг20/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1157515_515932195147349_431739224_n7792771432013-09-20-10-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Уртын дуучин хэдий ч нийтийн болон рок попын төрөл жанрын дуунуудыг чадварлагаар амилуулж дуунд дуртай дуучин монгол түмнээ цэнгүүлж яваа энэ цаг үеийн дууны урлагийн нэгэн төлөөлөл А.Түмэн-Өлзий өөрийн шинэ уран бүтээлээ танилцуулж эхэллээ.

    Тэрээр “Сэтэрт тал”, “Миний монгол”, “Аавдаа”, “Баясгалантай сайхан”, “Ижий зөн” зэрэг олон сайхан дуунуудыг өөрийн уянгалаг дуу хоолой, увидас мэдрэмжээрээ амилуулж олныг баясгаж тэдгээрт танигдсан дуучин бүсгүй маань энэ удаад “Хайрыг хайрла” жүжгийн дууг поп стилээр дуулж амилуулсан аж.  Үнэхээр дууны урлагийн бүх л төрөл жанраар дуулж өөрийгөө олон талаас нь хөгжүүлж, нээж, бүтээн туурвиж яваа дуучин бүсгүй маань саяхан нэгэн ярилцлагандаа ““Хайрыг хайрла” хэмээх шинэ уран бүтээлээ амилуулж байх үедээ өөрийн ажил амьдрал болгон яваа энэ дууны урлагтаа, би хэдийнэ дурлаж бас хайрлан дасчээ гэдгээ илүүтэйгээр мэдэрч түүндээ хайраа илчилсэн, тиймээс миний сэтгэлийн гүнээс эгшиглэсэн энэхүү уран бүтээл маань та бүхний дуулах дуртай, аялахыг хүсдэг хит дуу болноо гэж найдаж байна” хэмээн ярьсан юм.

    Дашрамд сонирхуулахад: Дуучин А.Түмэн-Өлзийгийн шинээр амилуулсан “Хайрыг хайрла” жүжгийн дууг УДЭТ-ын жүжигчин МУСТА Б.Нармандах анхлан дуулж байсан бөгөөд түүний хувьд тэртээх 1980-аад онд “Унаган хайр” дууг амилуулсан нь өдгөө ч монголын ард түмний дуулах дуртай дуунуудын нэг болон эгшиглэсэээр байгаа билээ.

    Ингээд та бүхэндээ уртын дуучин А.Түмэн-Өлзийгийн шинэ уран бүтээл “Хайрыг хайрла” жүжгийн дууг толилуулж байна


Таныг урлагийн тэнгэр ивээг…

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Ариана Гранде хуучин найз залуу Рикки Альварестайгаа эргэн нийлжээ

30/09/2026
Оддын амьдрал Урлаг

Бекхэмийн гэр бүлийн бизнес ашигтай ажиллаж, 51 сая ам.долларын ногдол ашиг хүртжээ

29/09/2026
Оддын амьдрал Урлаг

Женнифер Лопес хүүхдүүд нь тусдаа амьдрах болсонд сэтгэл хөдөлж, уйлж байгаагаа ярьжээ

29/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ариана Гранде хуучин найз залуу Рикки Альварестайгаа эргэн нийлжээ

30/09/2026

Фред Астерын намтарчилсан кинонд Том Холланд, Сабрина Карпентер, Маргарет Куэлли нар тоглохоор боллоо

30/09/2026

Селин Дионы тоглолтоор Парисын загварын долоо хоногийг эхлүүллээ

30/09/2026

ФОТО: “Tiffany & Co.” болон “Musée des Arts Décoratifs” хамтран оройн зоог зохион байгуулжээ

30/09/2026

ФОТО: “L’Oréal” брэндийн загварын шоунд 50-аас дээш насныхан тайзнаа алхлаа

30/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.