Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Тоглоомын дүрэм” олон ангит кино тун удахгүй
Уртын дуу

“Тоглоомын дүрэм” олон ангит кино тун удахгүй

Урлаг Урлаг27/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f09843e5f64b0d0cbig8869636522013-09-27-10-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүн байгаль дэлхийтэйгээ зүй зохисгүй харилцаж, ёс заншил, өв уламжлалаа умартсанаас үүсч болох эмгэнэл, эрсдэлийн талаар сонирхолтой байдлаар өгүүлсэн “Тоглоомын дүрэм” олон ангит уран сайхны кино NTV телевизээр есдүгээр сарын 30-наас гарч эхлэх гэж байна.

Тус бүтээлийг NTV телевизийн кино, сериал, теле жүжиг, зохиомжид гаршсан туршлагатай хамт олон үзэгчдэдээ өргөн барьж байгаа юм. Найруулагчаар МУСТА Д.Цогт ажиллаж, гол дүрд МУСТА Ж.Пүрэвдорж, Ч.Болд, жүжигчин Б.Батсумъяа, Б.Батболд, Ш.Батболд, Б.Азжаргал, Т.Бадамжав нар тогложээ. “Тоглоомын дүрэм” олон ангит кино сар гаруй үргэлжлэнэ.

Зохиолын товч агуулга: Эзэнгүй хөвч дэх нууц шүтээнд мөргөхөөр найман хүнтэй аялалын баг замд гарна. Гэвч, хүн амьтангүй зэлүүд хөвчид тэдний машин эвдэрч, жолооч нь тусламж дуудахаар буцсан боловч эргэж ирсэнгүй. Үлдсэн долоон зорчигч хоол хүнс, ус түлээний асуудалтай нүүр тулгарна. Эрс тэс ааш араншинтай тэдгээр хүмүүстэй хамт та ч бас явсан бол амьд үлдэхийн төлөө бүтэн 20 хоног хэрхэн тэмцэх байсан бол?

Найруулагч Д.Цогт: “Тус кино нь байгалийн тайлагдашгүй хүчний өмнө хүн гэгч амьтан дэндүү өчүүхэн бөгөөд байгаль дэлхийгээсээ холдох тусам хүн төрөлхтний мөхлийн цаг ойртоно гэсэн үндсэн санааг агуулж буй. “Тоглоомын дүрэм”-ийн бүх үйл явдал эзэнгүй уул тайгад өрнөдөг. Манай бараг бүх сувгаар солонгосын олон ангит сериал гарч байна. Үүний оронд үндэсний сериал олон гараасай гэдэг үүднээс, мөн, олон хоног төөрч, үхэл амьдралын зааг дээр ирж буй хүмүүс тулгарсан бэрхшээлийг хэрхэн даван туулж буй талаар зөвхөн нэг ангид багтаан үзүүлэх нь хэцүү учраас олон ангит кино хийхээр шийдсэн. Өнөөдөр алт эрдэнэс, эд баялагт нь шунан газрын хэвлийг төнхөж, ой хөвчийг тайрч буй хүмүүсээс байгаль дэлхий ямар нэг байдлаар хариугаа авна гэдгийг бүгд мэддэг ч тоодоггүй. Хогоо хүртэл хамаад нүүдэг монгол зан заншил маань устах дээрээ тулаад байна. Байгалийн хэмжээлшгүй хүчний өмнө баян ядуу, дарга сайд, хэн байхаас үл хамааран бүгд өчүүхэн гэдгийг бид киногоороо ойлгуулахыг зорьсон” гэжээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025

Академич хэргэм хүртээв

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.