Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Harry Potter-г төрөхөөс 70 жилийн өмнөх шидтэнүүдийн ертөнцөөр аялах нь ээ
Нийгэм

Harry Potter-г төрөхөөс 70 жилийн өмнөх шидтэнүүдийн ертөнцөөр аялах нь ээ

Урлаг Урлаг02/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
harry_potter9583598552013-10-02-09-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Warner Bros кино компанийн хамгийн гаргасан том зөв шийдвэр нь зохиолч J-K Rowling-ын Harry Potter цуврал номыг кино болгох шийдвэр байсан нь лавтай. Ингэснээр энэхүү зохиол Warner Bros кино компани, зохиолч J-K Rowling хоёрыг тэрбум давсан ам.долларын орлого олох замыг нь өргөжүүлсэн шүү дээ. Харин мөнгөний уурхай болоод байсан Harry Potter франчайзаар 2001 – 2010 оны хооронд 7 кино хийсний дараагаар 2011 онд гаргасан Harry Potter and the Deathly Hallows; Part 2 киногаа гаргаж дахин мөнгө хийх боломжгүй болсон юм.

Тэгвэл зохиолч J-K Rowling болон Warner Bros кино компани хоёрын хооронд Harry Potter -р дахин нэг мөнгө хийх санаа төрсөн бололтой. Энэ талаар өмнө нь албан бус мэдээлэл гарч байсан хэдий ч өнгөрөгч 9-р сарын дундуур хийсэн Warner Bros кино компанийн мэдэгдлээр мэдээлэл баталгаажсан юм.

Зохиолч J-K Rowling-ын 2001 онд бичсэн Fantastic Beasts and Where to Find Them (Шидэт амьтад ба тэдний байдаг газар) номноос сэдэвлэн мөн цуврал кинонууд гаргахаар төлөвлөж байна.

Уг кино нь Harry Potter-г төрөхөөс 70 жилийн өмнөх шидтэнүүдийн ертөнцийн талаар болон Newt Scamander-ын тухай өгүүлэх ажээ. Одоогоор Harry-г төрөхөөс 70 жилийн өмнө гэсэн энэ үг л хоёр франчайзийг хооронд нь холбож Harry Potter-н фенүүдийг шинэ киноруугаа татаад байгаа юм. Мэдээж Harry-н фенүүд гэдэг бол шинээр гарах франчайзийн хувьд бэлээхэн зах зээл нь гэсэн үг.

Мөн зохиолч J-K Rowling-ын Quidditch Through the Ages номоор нь Harry-н нисдэг бөмбөгний араас хөөцөлдөж барьдаг  Quidditch тоглоомын тухай өгүүлэх ангийг түрүүлж гаргаж магадгүй талаар мэдээлэл гараад байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.