Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»”Хөсөгтөн” хамтлаг Австрид тоглолтоо хийлээ
Нийгэм

”Хөсөгтөн” хамтлаг Австрид тоглолтоо хийлээ

Урлаг Урлаг04/10/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
a21d80be14cb6eefbig5996871072013-10-04-15-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Язгуур урлагийн "Хөсөгтөн" хамтлаг саяхан Австрийн Тирол мужийн Кицбүл хотноо уран бүтээлээ толилууллаа.

 

  “Хөсөгтөн” хамтлагийн тоглолт танхим дүүрэн үзэгчдийн сэтгэлд хүрч, нүүдэлчдийн урлаг соёлыг австричуудад таниулсан төдийгүй байгаль эхээ шүтэж амьдардаг монгол үндэстний дуу, хөгжим Альпийн нуруунд нэгэн үдэш олныг баясгав.   
 
Уг тоглолтод хүндэт зочноор уригдсан Тирол мужийн захирагч Гунтер Платтер хэлсэн үгэндээ, ардын урлагаа харилцан сурталчлах нь Монгол, Австрийн хооронд соёлын аялал жуулчлал хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулахыг тэмдэглэсэн юм.

  Язгуур урлагийн монгол хамтлагийн дараа тоглолт хийсэн Австрийн Тирол мужийн дуу хөгжмийн “Инсбрукэр” гурвалтай “Хөсөгтөн” хамтлаг хамтран дуулсан нь мөн үзэгчдийн таашаалыг хүлээлээ.

   Дээрх хамтарсан тоглолтыг Австрийн Залцбург, Тирол мужийг хариуцсан Өргөмжит консул Марга Вагнер-Пишельтэй хамтран Вена дахь ЭСЯ-наас Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан байна.

Эх сурвалж: 24tsag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026

“Pentagon” хамтлаг 10 жилийн ойгоо тохиолдуулан эргэн нэгдэж, шинэ уран бүтээлээ танилцуулна

25/07/2026

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

“Disney”-ээс “Гүнж, мэлхий хоёр”-ын Тиана гүнжийн түүхийг уран сайхны кино болгоно

25/07/2026

Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.