Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өнөөдөр ”Каллиграфийн урлаг” үзэсгэлэнгээ толилуулна
Нийгэм

Өнөөдөр ”Каллиграфийн урлаг” үзэсгэлэнгээ толилуулна

Урлаг Урлаг07/10/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3i2n3bt8lbl2deq7mto71f4lbh2186896392013-10-07-09-43[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “976” галерей Монголын орчин үеийн каллиграфийн холбоо хамтран аравдугаар сарын 7-нд буюу өнөөдөр зураач, уран бичээч Ц.Тамир, Д.Ганбаатар, Л.Түвшинжаргал, Д.Баттөмөр нарын "Каллиграфийн урлаг" үзэсгэлэнгээ толилуулах гэж байна.

Үзэсгэлэнд оролцох уран бүтээлчид гадаад, дотоодын уран бичлэгийн томоохон наадмуудад оролцож, үнэлэгдсэн, тус бүрийн нь бүтээл “Уран зургийн галерей”-н сан хөмрөгт хадгалагддаг юм. Түүнчлэн каллиграфч Д.Баттөмөрийн хувьд Монголын каллиграф буюу уран бичлэгийн урлагт зохиомж, сэдвийн шинэчлэлийг хийж чадсанаараа үнэлэгддэг бол Л.Түвшинжаргал цагаан бэхийн техникийг чадварлаг ашиглахаас гадна, эрчимт таталтаар бүтээлээ туурвидгаараа онцлог. Тэгвэл Ц.Тамирын ажлуудаас уран бичлэгийг орчин үеийн урлагтай хослуулсан аяс ажиглагддаг. Харин Д.Ганбаатаар уран бичлэгийн уламжлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ "Бичиг соёл" төвийг үүсгэн байгуулж, урлагийн энэ өвийг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй.
Тус бүрнээ онцлог, арга барилтай эдгээр уран бүтээлчийн үзэсгэлэн Монголын өнөөгийн уран бичлэгийн өнгө төрхийг харуулна. Түүнчлэн эл үзэсгэлэн урилгаар Австралийн Үндэсний галерейд ирэх оны зургаадугаар сард дэлгэх юм.

"Каллиграфийн урлаг" үзэсгэлэн “Maxmall” төвийн тавдугаар давхар дахь “976” галерейд энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026

“Pentagon” хамтлаг 10 жилийн ойгоо тохиолдуулан эргэн нэгдэж, шинэ уран бүтээлээ танилцуулна

25/07/2026

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

“Disney”-ээс “Гүнж, мэлхий хоёр”-ын Тиана гүнжийн түүхийг уран сайхны кино болгоно

25/07/2026

Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.