Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан” эхэллээ
Нийгэм

“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан” эхэллээ

Урлаг Урлаг10/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
duguilan1004909102013-10-10-09-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан” -ыг 1993 оноос эхлэн нийслэлийн Соёл урлагийн газрын санаачлагаар Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ.

Уралдааныг 2005 оноос Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон юм. Энэ жил “Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 374 жилийн ой”-д зориулан 21 дэх жилдээ “Хүүхдийн найрал дууны наадам” –ыг зохион байгуулна. Наадамд 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дуу хөгжмийн багш нар, 90 гаруй сургуулийн найрал дууны 6000 гаруй хүүхэд багачууд, Хөгжим бүжгийн коллеж, Монголын Хүүхдийн ордон, Орос Монголын хамтарсан 3-р сургууль, 116-р тусгай дунд сургууль, нийслэлийн 42-р цэцэрлэгийн багачуудын найрал дууны хамтлагууд оролцоно. 2013 оны 10 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд дүүргийн хэмжээнд анхан шатны шалгаруулалт болох бөгөөд дүүрэг бүрээс 3 шилдэг хамтлаг шалгарч, төгсгөлийн шатны шалгаруулалтад оролцох юм.

Төгсгөлийн шатны шалгаруулалт 10-р сарын 23-ны өдөр “Монголын Хүүхдийн ордон”-д болж, шалгарсан шилдэг хамтлагууд  Нийслэлийн 374 жилийн ойн өдөр буюу 10 дугаар сарын 29-нд Соёлын төв өргөөнд болох “Хүүхдийн найрал дууны наадам”-д оролцож, ая дуугаа өргөнө. Уралдааны шагналын сан 4,5 сая төгрөг бөгөөд 1-р эзэлсэн хамтлагийг  2 сая төгрөг, 2 байр 1.5 сая, 3 байр 1 сая төгрөгөөр шагнаж, урамшуулах юм гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.