Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Скарлет Йохансон: Холливудын хатан хаан болохыг хүсдэг
Уртын дуу

Скарлет Йохансон: Холливудын хатан хаан болохыг хүсдэг

Урлаг Урлаг11/10/2013Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-Йохансон-снова-собирается-выйти-замуж5216915652013-10-11-10-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн хамгийн тачаангуй бүсгүйгээр хоёр дахь удаа нэрлэгдээд буй жүжигчин, Холливудын сайхан эмэгтэй Скарлет Йохансоны “Интервиев Магазин”-д өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр гоо үзэсгэлэн, этгээд хачин зан төрхөөрөө 2003 оноос эхлэн кино урлагт танигдаж, хэдхэн жилийн дараа дэлхийн хамгийн шилдэг жүжигчдийн нэг болж чадсан билээ. Түүнтэй “Магазин Таймс” сэтгүүлийн нэрт сэтгүүлч Даррен Аронофскай ярилцжээ.

-Ирсэнд баярлалаа. Скар­лет, дуулгах сонин ихтэй биз дээ?
-Таны урилгыг хүлээж авах үед наран шарлагын га­зар байлаа. Ая тухыг минь алдагдуулсанд баярлалаа. (Чан­гаар инээв)

-Би харанхуй өрөөнд байх дуртай хүн л дээ. Бараг дөрөв, таван сарын хуга­цаанд харанхуйд амьдар­лаа. Наран шарлагын газар харанхуйгаас тийм ч их ялгарахгүй байх?
-Тийм ээ, би мэднэ. Чи дахиад л худлаа ярьж эхэл­лээ. Урьд нь ч бас ийм байсан шүү дээ. (Инээв). Далайн эрэг дээр биеэ шарж хэвтэнэ гэдэг тун боломжийн санаа шүү. Бодоход, тайван байхад тустай газар.

-Сайхан л санаа байна. Ингэхэд энэ ярилцлагаар би танд ямар зүйл өгч чадах юм бол. Надтай хэрхэн ярилцах гэж байна даа?
-Би зүгээр л асуултад чинь “Тийм” эсвэл “Үгүй” гээд хариулчихья.

-Ойлгомжтой, надад зөн­дөө асуулт байна. Ер нь бүх зүйлийг ярилцъя гэж бодлоо. Нээлттэй байгаарай, Скарлет?
– Хичээе, эрхэм ээ.

-Хоёр дахь удаа хамгийн тачаангуй бүсгүйгээр нэр­лэгд­лээ. Роман Дайрик (Скар­летын шинэ найз за­луу) энэ ертөнцийн хамг­ийн азтай залуу юм?
-Намайг секси эмэгтэй гэж боддог залууст баяр­лалаа. Гэхдээ би зүгээр л нэг ухаан муутай шаргал үст байхыг хүсдэггүй шүү. Роман бид хоёр гайхалтай байгаа. Биднийг асуусанд баярлалаа, гэхдээ бид хоёрын амьдрал бусдаас нууц байх ёстой. Тэр үүнийг хүссэн.

-Тэгвэл надад хамаатай юм байна. (Инээв) Та хоё­рыг хамт байхад түүний утас дуугарвал танд сонин санаг­даж, хэн залгасныг лав­ладаг уу?
-Яг ийм зүйл тохиолдож байсан юм байна. Тэр нэг удаа өрөөнд байсан. Тэ­гээд утас нь дуугарч, хэн нэгэн­тэй ярилцсан. Дараа нь би түүний утас руу хэн залгас­ныг лавлахад жүжиг­лээд ч байгаа юм шиг хачин царай­лаад л. Түүнээс хойш бид­ний утас дуугарвал чанга яриг­чаар харилцан сонсдог болсон. (Инээв)

-Энэ хардалт уу, эсвэл сониуч зан уу?
-Чи эхнэрээ харддаггүй гэж үү.

-Та найз залуутайгаа үер­хээд удаагүй байгаа. Анх хэрхэн танилцсан юм бэ?
-Бичлэгийн студид.

-Хамгийн тачаангуй эмэг­­тэйг эргүүлэхэд түүнд хэ­цүү байсан болов уу?
-Мэдэхгүй юм даа. Би ер нь их удаан бодсон. Ер нь хүн онцгой санагдсан нэгэнд илүү татагддаг юм билээ. Ингээд нэг мэдэхэд бид дот­нос­сон байсан. Чи арай бидний хөнжлийн асуудлыг сөхөх гэсэн юм биш биз дээ. (Инээв)

-Арай өөр зүйл асууя. Та Холливудад хөл тавиад багагүй хугацаа үджээ. Танд зөвхөн жүжигчин бус найруу­лагч болон бу­сад чиг­лэ­лээр ажиллах сонир­хол бий юу?
-Жүжигчин, найруулагч хоёр тусдаа ойлголт. Най­руулагч гэдэг бол тун өргөн хүрээтэй ойлголт юм шүү. Бусдыг ойлгох чанар, амьдра­лын өөр мөчлөгүүд гээд най­руулагч гэдэг бусдын нү­дээр амьдралыг харж байх шаардлагатай хүн. Миний бодлоор хүн бүрт ийм гоц авьяас заяадаггүй. Хөгжмийн зохиолч гэдэг хүн ганцхан зүйлийг хараад түүнд л уран бүтээл зориулахыг хүсдэг бол найруулагч эдгээрийг цогцлоох ёстой. Магадгүй ирээдүйд урлаг доторх зам минь сална. Надад уран бүтээл хийх хүсэл байдаг. Гэхдээ яг одоо суралцаж байна.

-Миний хувьд кино бү­тээнэ гэдэг тун сайхан ажил юм шиг санагддаг. Таны бүтээсэн дүрүүд нэг тийм хэрцгий, эрэмгий сэт­гэгдэл төрүүлсэн. Жү­жигч­ний чад­вар гэдэг байга­лийн авьяас юм болов уу, эсвэл най­руулагч, кино бүтээгч­дийн “захиалга”-аар ил гар­гадаг уу?
-Янз бүр. Жишээлбэл, “Марвел”-ын кинонд тог­лоход надад хэцүү байсан. Дүрээ авсны дараа тоглолтууд нь тун хүнд санагдсан шүү. Эрсдэл ихтэй, хурдтай зу­раг авалтын үед зоригтой эмэгтэйн дүрийг гаргана гэ­дэг төвөгтэй.

-Хэрэв би кино зохиолч байсан бол юун түрүүнд таныг шинэ бүтээлдээ тог­луулахыг хүсэх байлаа. Энэ нь зөгнөлт бүтээл байх бай­сан. Зөвшөөрөх байсан уу?
-Их сонирхолтой санаг­даж байна. Яагаад гэвэл хүн бүр ирээдүйг тэс өө­рөөр зөгнөн боддог. Би сая­хан “Спайк” хэмээх бү­рэн хэмжээний зөгнөлт ки­­­­нонд тоглолоо. Энэ кино тун сонир­холтой бүтсэн. “Спайк” бол ертөнцийн зөг­нө­­лийг харуулсан, тухайн үед хүмүүсийн сэтгэл зүйд юу бодогдож, ямар үйлдэл хийж, хэн нь хэн байсныг таниу­лах сэтгэл зүйн гай­халтай бүтээл. Хэрэв чи­ний урилга надад ирвэл бодож үзэхээс татгалзахгүй байсан. (Инээв)

-Скарлет, энэ асуул­тад чин сэтгэлээсээ хариу­лаарай. Холливудын сай­хан бүсгүйчүүд ямар уч­раас үзэсгэлэнт төрхөө олон жи­лийн турш хадгалж чад­даг юм бол. Өөрийнхөө турш­лагаас хуваалцаач.

-Зөвхөн Холливудын бүс­гүйчүүд гэлтгүй энэ дэл­хийн бүх эмэгтэй үзэсгэ­лэнтэй төрхөө хадгалахын тулд өөр, өөрсдийн нууц жортой болов уу. Миний хувьд эрүүл хооллолт, сэтгэл санаагаа тогтвортой байлгахад ан­хаарлаа хандуулдаг. Бурхан эмэгтэй хүн бүрт үзэсгэлэн гоо заяахын сацуу гайхалтай тэвчээр, ухаан, бодол бэлэг­лэсэн байдаг гэдэгт итгэдэг.

-Би таны ээжийн талаар уншиж байсан. Жүжигчний мэргэжлээ тун сонирхолтой байдлаар эхлүүлж байсан юм билээ. Магадгүй энэ мэргэжлийг сонгоход ээж тань нөлөөлсөн байх?
-Тийм ээ, эргэлзээгүй. Намайг хүүхэд байхад ээж маань их олон кинонд тог­­­лож, тэр бүр нь надад гайхалтай санагддаг байлаа. Тэр книо урлагийг хайрладаг сайхан эмэгтэй.

Тэр дундаа ээж маань мюзиклд ухаан алдталаа дурладаг байсан. Тэр 1970-аад оны Элиа Каза­ны бүх киног шимтэн үзэж, түүнээс суралцдаг байсан тухайгаа надад ярьдаг. Тэр үед би есөн настай жаахан охин байлаа. Ингээд л хэд­хэн жилийн дараа кино урлагт татагдан орсон.

-Сонирхолтой. Та есөн наснаасаа урлагтай холбогд­сон. Өнгөрсөн бүх­нийг товч дүгнээч?
-Өнгөрснөөс илүү цааш­дын он жилүүд надад чухал байна. Хүн өнгөрсөн зүй­лийг эргэцүүлэхдээ сайхан дурсамжаас илүү харамсах бодол илүү төрдөг. Тийм болохоор би кино ертөнцийн ха­тан хаан болох зорилго тавьж, түүний төлөө тэмцэнэ.

Т.Батсугар
Эх сурвалж:"Өглөөний сонин"

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.