Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог»“Идэвхтэй амьдралын амт-X Games Mongolia 2013” тэмцээн болно
Сонгодог

“Идэвхтэй амьдралын амт-X Games Mongolia 2013” тэмцээн болно

Урлаг Урлаг16/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1381632_233976220093718_48236508_n9402831522013-10-16-10-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Хотын соёлыг олон төрлийн нийгмийн бүлгүүд бүрдүүлдэг бол тэдний нэг хэсэг нь залуусын экстрим спорт байдаг. Энэ нь зөвхөн сонирхол, цагийг зугаатай өнгөрөөх биш харин өөрийн дотоод ертөнцөө илэрхийлж, мэдэрч болох хамгийн хүчтэй тэсрэлтийг өөртөө агуулдаг спортын төрөл зүйл юм.

Тиймээс бид Улаанбаатар хотын залуучууддаа “X Games Mongolia” тэмцээнийг танилцуулж байна. “Extreme Game” нь дэлхийн томоохон хотуудад тогтмол зохион байгуулагддаг. Монголын “X Games” сонирхогч залуусын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь хотын соёлын хөгжлийн нэгэн хэлбэр бөгөөд энэ талын үйл ажиллагаа явуулах нийгмийн захиалга урган гарч буйтай холбоотой.
Энэ утгаараа Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан зохион байгуулж буй уг үйл ажиллагаа 10 дугаар сарын 19-нд Чингис хааны нэрэмжит талбайд сонирхол нэгтэй залуусыг нэгтгэж, эсктрим спортыг хөгжүүлэх Монголд анх удаа зохиогдох гэж буй “Идэвхитэй амьдралын амт – X Games Mongolia”-д та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
“Идэвхитэй амьдралын амт” уриатайгаар залуусыг сонирхолоор нь нэгдэн нягтрах, хотын соёлыг хөгжүүлэх, эрүүл, хөдөлгөөний дутагдалд орохоос сэргийлсэн, зөв соёлд уриалсан тус үйл ажиллагааг “Фрутта актив” дэмжин, хамтран ажиллаж байна.
X Games Mongolia уралдаанд оролцогчид нь насны хязгааргүй бөгөөд Skateboarding, BMX, Skating, Trail Bike гэсэн 4 төрлийн уралдаанд хүчээ сорих болно. Мэдээж хэрэг шагналтнуудад Фрутта болон зохион байгуулагчдын зүгээс шагнал гардуулна. Тэмцээний бүртгэл 2013 оны 10 сарын 19 -ний 12 цагт дуусна.
Тэмцээнд оролцогчид тэмцээн эхлэхээс цагийн өмнө ирж бүртгүүлэн хувийн дугаараа авсан байх ёстой. Тэмцээний үеэр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний баг ажиллах аж.
Уралдааны хамтран зохион байгуулагчаар Фрутта актив, “Дагина Хот” ТББ, Монголын Мэргэжлийн Экстрим спортын холбоо, “УУХАЙ” Монголын скэйтбордын холбоо ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99708801, 99048522, 95508772 утаснуудаас лавлана уу.

Мөн https://www.facebook.com/pages/Mongolian-Uukhai-Skateboarding-Association/207549379403069 хаягаар бүртгүүлэх боломжтой.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог Урлаг

Монголын “Халк” Х.Угтахбаяр бүх жингийн аваргаар шалгарчээ

19/11/2019
Сонгодог Урлаг

Л.Даяндэмидийн хонгор үрээ түрүүлж, Б.Нямжавын хээр үрээ айрагдлаа

10/07/2019
Сонгодог Урлаг

Буудлагын тамирчин СМ Ц.Анударь Олимпийн наадмын эрхээ авчээ

24/04/2019

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн дуурийн дуучдыг чансаагаараа тэргүүлж байна

31/07/2025

Хиймэл оюунаар бүтсэн моделийн зураг нийтэлсэн “Vogue” хурцаар шүүмжлүүллээ

31/07/2025

“Осака-Кансай ЭКСПО 2025” Монголын түүх, соёлыг дэлхийд хүргэсэн Үндэсний өдөрлөгийг зохион байгуулав

31/07/2025

“Stray kids” хамтлаг “DominATE” нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтоо өндөрлөлөө

30/07/2025

Пак Бо Гумыг БНСУ-ын аялал, жуулчлалын элчээр томилжээ

30/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.