Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“УРЛАХУЙН ГАЙХАМШИГ” багш сурагчдын хамтарсан үзэсгэлэн нээгдлээ
Нийгэм

“УРЛАХУЙН ГАЙХАМШИГ” багш сурагчдын хамтарсан үзэсгэлэн нээгдлээ

Урлаг Урлаг21/10/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1374373_571818506200465_1723055306_n4671472902013-10-21-13-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бавуугийн Цэрэндоржийн нэрэмжит Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд “УРЛАХУЙН ГАЙХАМШИГ” багш сурагчдын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн Blue moon арт галерей үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэж байна.

Уг үзэсгэлэнд багш, төгсөгч, сурагчдын сүрлэн сүлжмэл, сийлбэр, хайчилбар, баримал, уран зураг, хүүхэлдэйн бэлэг дурсгалын 300 гаруй бүтээл дэлгэгдэж та бүхний оюуны мэлмийд өргөн барьж байна.

Хүүхдийн урлан  Бүтээх Төвийн хамт олон ойн хүрээнд

  • 2013.10.21 “УРЛАХУЙН ГАЙХАМШИГ” үзэсгэлэн
  • 2013.10.22 25 жилийн ойд зориулж дугуйлангын сурагчдын дунд зарласан “БИДНИЙ УРЛАНД” гар зургийн уралдаан
  • 2013.10.23 Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн “ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧИДИЙН УУЛЗАЛТ”  өдөрлөг зохион байгуулж байна.

Үе үеийн уран бүтээлчид болон монголын хойч ирээдүйн эздэд урлагийн боловсрол олгож хүүхэд бүрийн сэтгэлд гэрэл нэмсэн бүтээлч хамт олондоо ойн баярын мэнд хүргэе.

Уг үзэсгэлэн 2013 оны 10-р сарын 21-24-ны хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 325703, 89806021, 88773410 дугаарын утсаар лавлана уу.

Бавуугийн Цэрэндоржийн нэрэмжит

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ

Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн ерөнхий захирал асан Монгол Улсын Ардын багш шилдэг зохион бүтээгч Б.Цэрэндоржийн санаачлагаар олон улсын зэрэглэлийн шинэ бүтээл оновчтой санал дээр тулгуурлан БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1988 оны есдүгээр сарын 1-ий  өдрийн 216 дугаар тогтоолоор “Пионер сурагчдын сургалт үйлдвэрлэлийн төв” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1993 онд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв нэртэй болсон. 2000 онд тус төвийг үүсгэн байгуулагч Бавуугийн Цэрэндоржийн нэрэмжит болгосон юм. Тус төв нь хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, авъяас чадварыг нээн хөгжүүлэх тэдэнд мэргэжлийн чиг баримжаа олгох, амьжиргааны арга ухаанд сургах, гар урлал, чимэх чимэглэх урлагийн төрөл зүйлийг хүүхэд багачуудад зааж дугуйлан хэлбэрээр хөдөлмөр гоо зүйн хүмүүжил олгох сургалт явуулдаг юм. Уран зураг, хүүхэлдэй, чимэг сийлбэр, сүрлэн наамал, баримал, хайчилбар, шүрэн урлал, хүүхэлдэй, бэлэг дурсгал зэрэг 15 төрлийн дугуйлан хичээллүүлдэг. Жилдээ 600 гаруй хүүхэд багачууд суралцдаг бөгөөд хичээлийн жилийн төгсгөлд 1000 гаруй бүтээлэээр үзэсгэлэн гаргадаг юм. Суралцагчийг 3-5 жил дугуйланд сургаж сертификат олгодог ба хүүхэд багачууд үнэ төлбөргүй суралцдаг ажээ. Тус төвд Ерөнхий боловсролын сургуулийн 1-11 дүгээр ангийн сурагчид хамрагддаг бөгөөд суралцагчид өглөө, өдрийн ээлжээр хичээллэж өдөрт хоёр цагийг чимэх чимэглэх, урлахуйн ухаанд суралцахад зарцуулдаг байна.

Мөн суралцагчдад өдөрт нэг удаа халуун аарц, аарцай будаа зэргийг өгдөг аж. Хүүхдийн Урлан Бүтээх Төв нь Улаанбаатар хотын төдийгүй хөдөө орон нутгийн сурагчдадаа чимэх чимэглэх, урлахуйн ухаанд суралцуулах зорилгоор SBN, TV5, Btv, Star зэрэг телевизүүдтэй хамтран зайн сургалтыг явуулдаг байна. Энэ нь тус төвд суралцаж чаддаггүй хөдөө орон нутгийн сурагчид төдийгүй эцэг эхчүүдэд ч урлахуйн ухаанд суралцах боломжийг олгодог тул ихээхэн давуу талтай юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Бөөгийн домог” Швейцарт хэвлэгдлээ

13/05/2026

Венецийн биеннальд Монгол Улсын павильоныг нээлээ

13/05/2026

Өнөөдөр “Про” театрын жүжигчин Э.Буд-Эрдэнийн төрсөн өдөр

13/05/2026

ФОТО: “Д.Нацагдорж ба түүний нөхөд” соёл, урлагийн үдшээс

13/05/2026

Реппер ThunderZ “ТЭНГРИ” тоглолтдоо 50 дууг амьд хөгжимтэйгөөр сонордуулна

13/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.