Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Инээсэн багний эзэд бэлтгэлээ базааж байна
Нийгэм

Инээсэн багний эзэд бэлтгэлээ базааж байна

Урлаг Урлаг30/10/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_69765294594922013-10-30-17-25[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Инээсэн баг, шүүгчдийн хатуу атлаа үнэн үг, оролцогчдын догдлол, мөрөөдлөө биелүүлэх гэсэн авьяастнуудгүйгээр “To be or not to be” буюу “Орших уу , Эс орших уу”  театрчилсан шоу нэвтрүүлгийг төсөөлөхийн аргагүй.  Хоёрдугаар шатны даваагаа давсан оролцогчид хэдийнэ дараагийн шатандаа бэлтгэж эхлээд байна. Гуравдугаар шатанд “Монологи” унших  даалгавар өгөгдсөн учир  мэргэжлийн заавар зөвлөгөөг төслийн удирдагчид болон мэргэжлийн уран бүтээлчид оролцогчдод өгсөн юм. Тиймээс авьяастнуудын маань хүсэл зорилго, хичээл зүтгэл л дараагийн шатны багийг инээлгэх үгүйг мэднэ.

Эмоци:

 Хошин урлагийн хамгийн отгон “Эмоци” продакшн “To be or not to be” театрчилсан шоутай хамтран ажиллаж байгаа билээ. Эхний шатны нээлтийн ёслол дээр тус продакшны залуу жүжигчид  “Амьдралд бид бүгдээрээ гол дүрийн хүмүүс” нэртэй шоуны сүлд дууг шинэ хэмнэлд оруулан дуулсан бол хоёрдугаар шатны хаалтын ёслолд ч мөн оролцож ая дуу, айзамт бүжгээрээ амжилт хүссэн.  Ингэж  эрч хүч, залуу нас, тод өнгө, авьяас билэгийг өөртөө агуулсан “Эмоци” хамтлаг энэ жил ийнхүү “Орших уу, Эс орших уу” театрчилсан  шоу нэвтрүүлгийн бас нэгэн шинэлэг өнгө төрх болж байгаа юм.

Домог хамтлаг, Сосорбарам Маэстро

Болгар улсын Нессабар хотноо болсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Гранпри шагналыг хүртэж дэлхийн язгуур урлагийн үнэмлэхүй аварга гэдэг нэр хүнд бүхий шагналын эзэн болоод эх орондоо ирсэн “Домог” хамтлаг, Домог чуулгын уран бүтээлчид “To be or not to be” театрчилсан шуоны хоёрдугаар шатны нээлтийн ёслолд ирж ая дуугаа өргөлөө. Дэлхийн язгуур урлагийн аварга болгосон тэрхүү хуурын татлага, уянгалаг аялгуу, уран бүжиг ийнхүү манай шоуны тайзнаа цогцолсон юм. Дэлхийд нэр хүндтэй энэхүү шагналыг Монголын язгуур урлагт авч ирэх тэрхүү найруулгыг “To be or not to be” театрчилсан шоуны шүүгч, Монгол Улсын Төрийн Соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулан тавьсан билээ. Тийм ч болохоор тус наадмаас “Маэстро”  гэдэг алдар цолыг хүртсэн юм. Тэрхүү цолыг тус шоуны шалгаруулалтын үеэр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл гардуулан өгсөн юм.

Оролцогчид

Өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн авьяас билгээ сорьж буй оролцогчдоос шигшигдэн үлдсээр энэ удаа 40 гаруй авьяастан  гуравдугаар шатанд тэнцэж үлдсэн.Хоёрдугаар шат хатуу шүү гэж шүүгчдийн сануулсаны дагуу энэ удаагийн шалгуур тун нарийн байлаа. Хоёрдугаар шатны даваагаа амжилттай давсан 40 гаруй оролцогч дараагийн даваа өөд авирах эрхийг гардан авсан юм.  “To be or not to be” театрчилсан шоуны гуравдугаар шатны шалгаруулалт 2013 оны  11-р сарын 13,14-нд болохоор товлогдсон учир оролцогчид бэлтгэлээ хэдийнэ базааж эхлээд байна.

                                                                                         Р.Эрдэнэбат

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026

“Pentagon” хамтлаг 10 жилийн ойгоо тохиолдуулан эргэн нэгдэж, шинэ уран бүтээлээ танилцуулна

25/07/2026

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

“Disney”-ээс “Гүнж, мэлхий хоёр”-ын Тиана гүнжийн түүхийг уран сайхны кино болгоно

25/07/2026

Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.