Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дэлхийд алдартай “Сувдан театр”-ын тайзнаа Монгол дуу хуур эгшиглэв
Нийгэм

Дэлхийд алдартай “Сувдан театр”-ын тайзнаа Монгол дуу хуур эгшиглэв

Урлаг Урлаг02/11/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
040f5b8492c07a92original2329861702013-11-02-11-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн гайхамшигт театруудын жагсаалтад зүй ёсоор ордог өмнөд хөршийн "Үндэсний их театр" буюу "Сувдан театр" урлагийн ертөнцөд тун алдартай.  Энэхүү тайзнаа тив тивийн шилдгүүд уран бүтээлээ толилуулдаг. Харин энэ удаа монгол дуу хуур эгшиглэлээ. Энэ сарын 29-нд Монголын язгуур урлагийн долоон хамтлагийн нэгдсэн тоглолт Сувдан театрын тайзнаа амжилттай болов. 80 гаруй уран бүтээлчдийн оролцсон энэхүү тоглолтыг Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам санаачлан, зохион байгуулсан төдийгүй ерөнхий найруулагчаар нь ажиллажээ.

“Алтайн оргил”, “Алтан ураг”, “Арга билэг”, “Жонон”, “Домог”, “Тэнгэр аялгуу”, “Хөсөгтөн” хамтлаг, есөн уран нугараач, гурван уртын дуучин, Улаанбаатар чуулгын бүжигчид уг тоглолтод оролцсон байна. Эдгээр долоон хамтлагийн нэгдсэн тоглолт өнгөрсөн хоёрдугаар сард Улаанбаатар хотноо болсон бөгөөд Сосорбарам гавьяатын санаачилгаар эхлүүлсэн Монголын язгуур урлагийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчлах төслийн нэг хэсэг нь ийнхүү Сувдан театрт болж өнгөрөв. 2012 онд таван хамтлагийн тоглолтыг анх зохион байгуулсан бол ирэх жилийн цагаан сараар мөн үргэлжлэн илүү олон хамтлагийг хамруулсан нэгдсэн тоглолт болох аж.

Бүтэн зургаан жилийн бүтээн байгуулалтын үр дүнд Сувдан театр 2007 оны арванхоёрдугаар сард хөшгөө нээсэн түүхтэй. Хэдхэн хоногийн дараа Сан Диегогийн симфони оркестрийн тоглолт болох бол ирэх сард Маринскийн театрын домогт Валерий Гергиев өөрийн оркестртойгоо ирж уран бүтээлээ толилуулах юм байна.

 www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн нэрт хөтлөгч Владимир Молчанов таалал төгсжээ

13/05/2026

“Eurovision 2026” уралдааны финалын шатны эхний оролцогчид тодорчээ

13/05/2026

Rain дебют хийхээсээ ээсээ өмнө давхраа хийлгэх шахсан түүхээ дэлгэв

13/05/2026

“Бөөгийн домог” Швейцарт хэвлэгдлээ

13/05/2026

Венецийн биеннальд Монгол Улсын павильоныг нээлээ

13/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.