Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Эрдэнэтийн уран бүтээлчид анх удаа хүүхдийн олон ангит уран сайхны кино бүтээлээ
Уртын дуу

Эрдэнэтийн уран бүтээлчид анх удаа хүүхдийн олон ангит уран сайхны кино бүтээлээ

Урлаг Урлаг07/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
POSTER_urilga_01376275242013-11-07-15-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өсвөр насны хүүхдэд зориулсан “Зүүд шиг өдрүүд” уран сайхны киноны ерөнхий продюсерээр “ETV” телевизийн захирал Батчулууны Мөнгөнтуяа, Ерөнхий найруулагчаар МУСТА Егүзэрийн Баярмагнай, ерөнхий зураглаачаар Болормаагийн Галбаатар нар ажиллалаа. Уг киноны зохиолыг МУСГ Дамбийн Дашдондов бичсэн юм.

Нүүдлийн соёл иргэншил хотын хөгжилд дарагдаж буй энэ цаг үед өв уламжлалаа сэргээх, монгол зан заншлыг хадгалан үлдэх нь чухал. Иймд эрдэнэтийн уран бүтээлчид нэгдэж анх удаа кино бүтээсэн нь энэ юм. Тус киноны нээлт өнөөдөр УСО-ны их танхимд боллоо. Нээлтийн ажиллагаанд киноны уран бүтээлчдээс гадна ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдмин” ХХК-ийн удирдлага болон хэвлэл мэдээлэл, хүүхэд, залуусын төлөөлөл оролцлоо. “Зүүд шиг өдрүүд” киноны гол дүр Болдоо, Алдар, Борхүү нарт Э.Батжаргал, Г.Мөнхбаяр, Т.Түмэнбаяр нар тогложээ. Хотод амьдардаг Болдоо, Алдар нар зуныхаа амралтаар хөдөө өвөөгийндөө очиж амарна. Энэ үеэр Борхүүтэй танилцаж улмаар хотын хүүхдүүд хөдөө хэрхэн дасан зохицож байгааг тэдний адал явдал харуулна. Баяр, хөөр, уйтгар гуниг, дэггүйтэл гээд тэдний адал явдал 14 ангийн турш үргэлжилнэ. Хүүхдийг хүүхдээр дамжуулж хүмүүжүүлэх хамгийн энгийн арга бол яах аргагүй кино урлаг юм. Иймд хүүхдийн гэгээлэг ертөнцийг танин мэдэхүйтэй хосолж буй “Зүүд шиг өдрүүд” уран сайхны киноны үр нөлөө, үр дүн их юм. Энэ киноны гол дүрийн сурагчид анх удаа кинонд тоглож байгаагаараа онцлог. Мөн кино зохиолыг бичсэн зохиолч, найруулагч, зураглаач, продюсер, туслах дүрийн жүжигчид бүгд эрдэнэтийн уран бүтээлчид. Тэд урлагийн талбарт өөр, өөрийн гэсэн уран бүтээлтэй хүмүүс юм.
Монголын кино урлаг хөгжиж буй энэ үед хүүхдэд зориулсан танин мэдэхүйн кино, нэвтрүүлэг хомс байгаа нь өнөөгийн нийгмийн гол дутагдал. Ялангуяа “хотожсон” хөдөөд энэ нь бүр илүү байгааг эрдэнэтийн уран бүтээлчид олж харан киногоороо дамжуулан тэднийг хүмүүжүүлэх, танин мэдүүлэх, ойлгуулах, сургахыг зорьжээ. Түүнчлэн киноны зураг авалтын 90 хувийг хөдөө авсан байна. “Зүүд шиг өдрүүд” уран сайхны кино энэ сарын 20-оос “ETV” телевизээр олны хүртээл болно

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ

16/09/2025

2060 он гэхэд хүн төрхт роботын тоо гурван тэрбумд хүрнэ

16/09/2025

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025

Эх дагины эдэлж хэрэглэж байсан хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэжээ

16/09/2025

Өнөөдөр жүжигчин, найруулагч Б.Тамирын төрсөн өдөр

16/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.