Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Талын Монгол” тоглолт Хятадын Үндэсний их театрт эгшиглэлээ
Нийгэм

“Талын Монгол” тоглолт Хятадын Үндэсний их театрт эгшиглэлээ

Урлаг Урлаг08/11/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
201311071722513111003712013-11-08-08-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол, Хятадын соёл, урлагийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ Монголын язгуур урлагийн хамтлагуудын “Талын Монгол” тоглолтыг саяхан Хятадын Үндэсний их театрт зохион байгуулав. 

Монгол Улсын төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарамын найруулсан уг тоглолтод “Алтан ураг”, “Алтайн оргил”, “Арга билэг”, “Домог”, “Жонон”,“Тэнгэр аялгуу”, “Хөсөгтөн” хамтлаг болон Улаанбаатар чуулгын бүжигчид, уран нугараачид оролцов. Тоглолтыг нээж Элчин сайд Ц.Сүхбаатар товч үг хэллээ. Тоглолтыг Бээжин хотод суугаа ДТГ-уудын тэргүүн нар болон дипломат ажилтнууд, Хятадын төрийн болон урлаг, соёлын байгууллагын төлөөлөгчид, Бээжин хотод сурч, ажиллаж байгаа Монгол иргэдийн төлөөлөл  1500 гаруй хүн үзэж сонирхов. Хятадын Үндэсний их театрын дуурийн танхимд 1 цаг 30 минут үргэлжилсэн энэхүү тоглолт үзэгчид, мэргэжилтнүүдийн зүгээс өндөр үнэлэлт авч, Монголын язгуур урлагийн өв, соёлыг гадаадад сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулав. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

БҮТЭЭЛЭЭ ХАМГААЛ – ЗОХИОГЧИЙН ЭРХЭЭ МЭДЬЕ, ЭРХЭЭ ХАМГААЛЪЯ

19/11/2026
Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Крис Пратт “Paramount”-тай гурван жилийн гэрээ байгууллаа

21/11/2026

Жон До Ён Солонгосын кино урлагийн дэлхийн зах зээл дэх байр суурийн талаар ярьжээ

21/11/2026

Монголын 11 сургуулийн 55 сурагч Кембрижийн олон улсын шагнал хүртлээ

21/11/2026

О.Хүрэлбаатарт Соёлын элчийн гэрчилгээ гардуулав

21/11/2026

Үхэр чулуутын хөндийн хүн чулуу

21/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.