“Хүүхэд залуучуудын улаан театр” нээлтээ хийн анхны уран бүтээлээ болгож алдарт зохиолч Виктор Гюгогийн зохиол “Парисын дарь эхийн сүм” сонгодог драмын жүжгийг тайзнаа амилууллаа. Нийслэлийн Улаанбаатар чуулгад нийт таван өдөр тоглогдсон тус жүжгийн гол дүрүүдэд жүжигчин А.Угтахбаяр, Д.Алтансүх, И.Хангай, СУИС-ын III курсын оюутан Б.Мишээл нар тоглож байгаа бол найруулагчаар НЬ залуу найруулагч Ш.Равдандорж ажилласан юм.
Ийнхүү зөвхөн хүүхэд залуучуудад зориулан уран бүтээлээ туурвиж байх “Хүүхэд залуучуудын улаан театр”-ын уран бүтээлчдийн цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөж фото сурвалжлагаа толилуулж байна.
Та бүхнийг урлагийн тэнгэр Янжинлхам өнөд ивээж явах болтугай.
www.URLAG.mn