“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч А.Пүрэвмаа жил гаруйн өмнөхөн хөлчүү нэгний балгаар дөрвөн давхрын тагтнаас унаж нуруу болон аарцагны ясаа хүнд гэмтээсэн. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй болж нисэх жигүүрээ хугалсан далавчгүй сахиусан тэнгэр болсон ч бусдын сайн сайхны төлөө тэр зүгээр суугаагүй.
Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл хөгжил төв” ТББ-ын ажилтан болж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан загварын шоу зохион байгуулсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө олон сайхан зүйлийг хийж байгаа билээ. Өдгөө түүний хийж байгаа сайн үйлсийн аянд олон хүн нэгдэж саашаалтай ханддаг болсон. Даль жигүүрээ алдсан ч хэзээ ч бууж өгөөгүй “Сахиусан тэнгэр”-тэй сайн сайхан бүхнийг хүсье
.