“Larry King Now” ярилцлагын шоуны энэ удаагийн зочноор дэлхийн шилдэг дива нарын нэг, Канадын дуучин Селин Дион уригдан оролцсон байна. 14 хүүхэдтэй айлын отгон охин, гурван хүүгийн ээж тэрээр тайзнаа шинэ цомогтой эргэн ирсэн, хувийн амьдрал, дуучны карьераа хэрхэн зохицуулж байгаа болон бусад зүйлийн талаар ярилцжээ. Түүний цомгууд дэлхий даяар 220 гаруй сая хувь борлогдсон нь түүнийг бүх цаг үеийн дэлхийн шилдгүүдийн нэг гэдгийг баталж байгаа юм.
-Миний өнөөдрийн зочин бол поп хөгжмийн түүхэнд хамгийн тод гялалзсан, гялалзсаар ч яваа од, Грэммийн таван удаагийн шагналт дуучин Селин Дион. Тэрээр “Love Me Back To Life” шинэ цомгоо шүтэн бишрэгчдэдээ хүргээд удааг үй байгаа билээ. Дуучин маань Лас Вегасын Цезарийн ордонд тоглолт хийхээр 2019 он хүртэл гэрээ байгуулаад байгаа.
-Та бүгдийг нь ярьчих шив. Би ер нь энд ирэх хэрэг байсан юм уу даа. (инээв)
-Хувийн арал дээр байдаг хоёр том харшаа худалдах гэж байгааг сонссон. Яагаад тийм шийдвэр гаргасан юм бэ. Невадагийн байнгын оршин суугч болохоор шийдсэн юм уу?
-Нэгдүгээрт, Лас Вегаст ихэнх хугацаагаа өнгөрүүлэх ажлын шаардлага гарсан болохоор тэгж шийдсэн. Хоёрдугаар шалтгаан нь хүүгийн маань хичээл сургуультай холбоотой. Бид байнга нааш цаашаа аялж байгаа болохоор хүүгийн хичээл цалгардаад байгаа. Тэгээд ч хичээлээс гадна анги хамт олонтой, тэдэнтэйгээ ойр дотно байна, найз нөхөдтэй болно гэдэг их чухал. Тиймээс хүүгээ бодсон ч тогтвор суурьшилтай байх хэрэгтэй гэж шийдсэн юм. Тэгээд бодохоор хэчнээн үзэсгэлэнтэй орд харш байлаа ч хэн ч тэнд амьдрахгүй бол хэрэггүй шүү дээ.
-Танай харшуудыг хэн худалдаж авах бол?
-Та ч байхыг үгүйсгэхгүй.
-Гэхдээ та хоёр тэдгээр харшаа амралтын газар болгож ашиглаж болно шүү дээ.
-Манай нөхөр ч бас тантай адил санал хэлж байсан.
-Хоёул ээж байх ямар байдаг талаар яриагаа үргэлжлүүлье. Та хоёр ихрийн ээж. Нэг нь Эдди, нөгөө нь Нельсон.
-Тийм ээ. Миний том хүү Рене Чарльз 12 настай. Хоёр ихэр маань гуравтай. Эдди, Нельсон хоёр.
-Ингэхэд Нельсон Эддиг шүтдэг байсан болохоор хоёр ихэртээ ийм нэр өгсөн юм уу?
-Би Нельсон Эддиг мэдэхгүй.
-Америкийн алдартай дуучин, жүжигчин хүн шүү дээ.
-Дуучин, жүжигчин гэдгийг нь бол мэднэ л дээ. Гэхдээ түүний талаар тийм ч сайн мэдэхгүй.
-Тэгвэл хоёр хүүгээ яагаад Нельсон, Эдди гэж нэрлэсэн юм бэ?
-Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Мандела, миний анхны цомгийг продюссерласан Алжирын алдарт уран бүтээлч Эдди Марней нарыг хүндэлж явдаг болохоор хөвг үүддээ нэрийг нь өгсөн юм. Ингэхээр хөвгүүд маань төрөхөөс өмнө Нельсон Манделатай уулзcан нь миний амьдралд маш хүчтэй нөлөөлсөн, Манделаг үнэхээр гайхалтай хүн гэж боддог, хүндэлдэг.
-Тийм шүү. Би ч бас Нельсон Манделатай ярилцаж байснаа нэр төрийн хэрэг гэж боддог. Түүнтэй бүтэн өдрийг хамт өнгөрүүлж байсан. Үнэхээр гайхалтай хүн.
-Үнэхээр хүчирхэг. Миний нөхөр Рене бид хоёр хүүтэй болбол шууд л Нельсон гэж нэрлэнэ гэж шийдсэн. Миний өөр нэг баатар бол мэдээж Эдди Марнэй. Франц хэл дээрх цомгууд минь түүнтэй салшгүй холбоотой. Тэр бол агуу нэгэн. Алдарт Эдит Пиафын бүх дуу түүний бүтээл. Эддигийн бичиж өгсөн дууны үг маш энгийн, зүгээр л хэн нэгэн өдөр тутмын амьдралаа ярьж байгаа юм шиг хэрнээ гайхалтай. Хөвгүүдээ Нельсон болон Эдди гэж нэрлэсэн нь ийм учиртай.
-Ихэр хүүхэдтэй байх ямар вэ?
-Мэдээж гайхалтай. Яагаад гэвэл Бурхан бидэнд бусдаас хоёр дахин том бэлэг өгсөн гэсэн үг. Харин ихэр хүүхдийг өсгөнө гэдэг хамгийн хэцүү ажлын нэг. Тэдэнд эн тэнцүүхэн хандаж, хэн нэгнийг нь өчүүхэн боловч ямар нэг зүйлээр дутаахгүй байх хэрэгтэй болдог. Жишээ нь, Нельсон надад тэврүүлэхийг хүсэхэд Эдди ч бас дутахгүй гэнэ. Хоёуланг нь байнга тэврээд байх амаргүй шүү дээ. Ялангуяа өсч том болох тусам.
-Бие биеэсээ ээжийгээ харамлах уу?
-Тийм зүйл ер нь их гарна шүү.
-Харин Чарльзын хувьд хоёр дүүдээ ямаршуухан хандаж байна вэ. Дүү нартайгаа барьцаж байна уу?
-Тэр хоёуланд нь хайртай. Тэдний насны зөрүү их хол болохоор дүү нартайгаа барьцахгүй ээ. Одоо би хүүгээ их том, догь залуу болсон гэж боддог ш дээ. Бараг 13 нас хүрлээ. Өөрийгөө бас их том болсон гэж бодно оо, цаадахь чинь. Их гангалж, үс зүсэндээ ч их анхаардаг болсон. Өөрт нь жаахан хүүхэд шиг хандахыг хүсдэггүй болсон. (инээв)
-Ингэхэд энэ их алдар нэр, уран бүтээл, эхнэр хүн, ээжийн ажлыг хэрхэн зохицуулж байна вэ?
-Энэ чинь миний л амьдрал шүү дээ. Зохицуулах гэж тэгж их зүдрээд, хэцүү юм шиг санаж өөртөө илүү зовлон үүрүүлээд байдаггүй. Ээж байхдаа ч дуучин, дуучин байхдаа ч би ээж байж чаддаг. Хүүхдүүд маань миний юу хийж байгааг мэддэг, ойлгодог. Дуулах хэрэг гарвал гялс дуулчихаад л гэртээ ирээд ээжийнхээ үүргийг гүйцэтгэнэ. Ерөөсөө ч асуудалг үй. Би дуулах маш их дуртай. Харин ээж болсон нь энэ амьдралын надад өгсөн хамгийн том шагнал.
-Аав болсон нь Ренег ч өөрчилс өн үү?
-Мэдээж эр хүн бүр аав болоод өөрчлөгддөг. Рене ч ялгаагүй. Далимд нь магтахад миний нөхөр хүн бүхэнтэй нөхөрлөж, сайхан харилцаж, хэрэгтэй үед нь тусалж дэмжиж чаддаг гайхалтай хүн. Туйлын өгөөмөр, бас маш ухаалаг нэгэн.
-Таны менежер байх аа?
-Тийм ээ. Миний менежер. Миний амьдралын цорын ганц эр хүн. Надад түүнээс өөр ямар ч эр хүн байгаагүй. Байх ч үгүй. Мэдээж би түүндээ маш их хайртай. Тэр минь надад бүхий л амьдралын минь турш бүхнийг зааж сургасан. Өөртөө байгаа авьяас чадвараа хэрхэн дээд цэгт нь хүртэл гаргаж ирэхийг зааж чиглүүлж ирсэн. Бид цаг үргэлж хамтдаа, тайзан дээр дуулахад минь ч тэр дандаа хамтдаа догдолж, санаа зовж байдаг.
-Шинэ цомгоо яагаад “Love Me Back To Life” гэж нэрлэсэн юм бэ. Нас бараад эргээд амьдарч байгаа хүн шиг.
-Миний бодлоор зөвхөн зүрх нь зогсохыг үхэх гэдэггүй. Амьдралаас тасарч үхсэн юм шиг байхыг ч гэсэн тэгж хэлж болно. Олон хүн амьдралдаа үхээд сэхсэн байдаг. Үүнийг л илэрхийлсэн дуу. Миний шинэ цомогт багтсан.
-Шинэ цомогтоо Стиви Уондертай хамтарч дуулсан байсан.
-Тийм ээ. Стиви Уондер надтай хамт дуулахыг зөвшөөрсөнд маш их талархаж байгаа. Бас Ne-Yo байна.
-Ингэхэд өнгөрсөн зургаан жилийн турш яагаад таг чиг байсан юм бэ. Дээр хэлсэн шигээ “үхсэн байсан” юм уу?
-Би таг чиг байгаагүй. Огт зүгээр суугаагүй. Энэ хугацаанд надад олон хүн олон гайхалтай дуу санал болгож, бэлэглэж, би уран бүтээлээ үргэлжл үүлсээр л байсан. Бас хоёр хүүтэй болсон. Тэднийгээ асарсан. Дээр нь энэ удаагийн аялан тоглолтдоо бэлтгэхэд хоёр жилийн хугацаа зарцуулсан. Зургаан жилийн дараа тайзнаа эргэн ирж, өөрийгөө шинээр нээхийг хүссэн. Ер нь уран бүтээлч хүний хувьд карьераа эхлүүлэх, тэгээд амжилтад хүрч хүлээн зөвшөөрөгдөх, хүлээн зөвшөөрөгдсөнийхөө дараа тэр эрчээ алдахгүй байх гээд бүхий л үе амаргүй байдаг. Яг одоо бол надад дуучны карьераа эхлүүлэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрж байна.
-Ингэхэд Грэммийн таван шагналын эзэн болж, 220 сая гаруй цомгоо борлуулсан одоогийн энэ өндөрлөгт хүрснээ эргээд бодохоор өөртөө ч итгэхгүй, зүүдлээд ч байгаа юм шиг өөрийгөө чимхэж үзмээр санагдах үе байдаг уу?
-Үгүй. Тэгэх шаардлагагүй гэж бодож байна. Яагаад гэдгээ хэлье л дээ. 25, 30 жилийн өмнө бол би шат шатаар ахисаар хамгийн дээд талд гарна, өнд өрлөгт хүрнэ гэсэн төсөөлөлтэй явсан. Тэгвэл хамгийн дээд өндөрлөг гэж юу юм бэ. Олон жилийн өмнө би үүнийг төсөөлж бодож үзэж байсан. Өөрийгөө маш их өндөрлөгт хүрлээ гэж. Тэгээд төсөөллөө л дөө. Шатаар өгс өөд хамгийн дээд талд нь гарсан байна гэж. Толгой минь бүр үүлнээс дээр гарчихаж. Бусад хүмүүс тээр дор. Би дээрээс нь хальт тонгойж харчихаад л даллаад. Гэтэл үнэн чанартаа хамгийн харамсалтай нь миний гарч зогссон тэр шатны хамгийн дор нь, гэхдээ тулгуур болж зогссон нь хэн байсан гээч. Миний гэр бүл Рене, ээж, аав, ах эгч, хамгийн дотнын найз нөхөд минь байсан. Тэгэхээр чи өндөрлөгт гараад өөрийгөө баталчихсан бол дэлхий дээр буутлаа, хайртай хүмүүстээ эргээд хүртлээ, тэнцвэрээ олтлоо тэр шатаараа эргээд уруудах хэрэгтэй гэж би боддог. Тэгж чадсан цагтаа би чадлаа, хүссэндээ хүрлээ гэж бодох хэрэгтэй.
-Тэгвэл та өөрийгөө тэр цэгтээ хүрсэн гэж бодож байгаа юу?
-Тийм ээ. Би шатаараа ношннд бууж яваа.
-Ингэхэд та хоолойгоо энэ олон жилийн турш яаж ийм сайхан хэвээр байлгаж чадаж байна вэ?
-Одоо хэр нь хоолойг минь дасгалжуулж байдаг өөрийн гэсэн багштай.
-Тийм үү. Хоолойн дасгал хийх нь сонирхолтой вэ?
-Ёстой залхуутай. Хөндлөнгөөс харсан ч ямар ч утгагүй, заримдаа тэнэг хүн шиг тургиад, гингэнээд л байгаа юм шиг харагдана. Харин тайзан дээр л ид шид нь харагдана даа.
-Та өдөр болгон дуулдаг уу?
-Бас тийм ч биш юм аа. Их дуулах нь дуулдаг. Гэхдээ өдөр бүр биш. Долоо хоногийн 4-5 өдөр нь бол дуулна шүү.
-Тоглолтын үеэр ямар нэг асуудал гарах вий гэж хэр их санаа зовдог вэ?
-Ер нь бол үргэлж санаа зовдог. Яагаад ч юм бүх юм төгс, 100 хувь сайхан байх юм шиг санагдсан, огт санаа зовоогүй өдөр ямар нэг асуудал дандаа гараад байдаг юм.
-Дуурь дуулахыг ер нь хүсч байсан уу?
-Үгүй л гэж бодож байна. 18,19-тэйдөө жаахан сонирхож байсан байж магадгүй.
-Тэгвэл Бродвейн мюзикльд тоглохыг хүсдэг үү?
-Үгүй. Яагаад гэдгийг сайн мэдэхг үй байна.
-Ингэхэд дуулахаас, ялангуяа “Титаник”-ийн дууг дуулахаас залхаж байсан уу. Их олон жил дуулсан шүү дээ.
-Яг нэг дуун дээр тогтож хэлмээрг үй байна. Ер нь бол хааяа дуулмаарг үй санагдах үе байдаг. Бүр дуулахаа болихыг бол хэзээ ч хүсч байгаагүй. Тухайн өдрийнхөө байдлаас л шалтгаалаад залхах үе бол гарна аа, гарна. Гэхдээ үзэгчид намайг өөрчилж чаддаг. Жишээ нь, “Титаник” киноны дууг тайзан дээр гараад дуулахаасаа өмнө жаахан залхуутай санагдах үе цөөнгүй. Гэвч хөшиг нээгдээд ая яаваад эхлэнгүүт хүмүүсийн уйлж, уярч, догдлохыг хараад өөрийн эрхгүй сэтгэл догдолж, тэр дууг анх удаа дуулж байгаа юм шиг гайхалтай мэдрэмж төрдөг.
-Таныг энэ дууг дуулахаас дургүйцэж байсан гэж сонссон. Гэтэл энэ дуу таныг алдаршуулсан шүү дээ.
-Тийм ээ. Тийм л учраас уран бүтээлчид менежертэй байдаг юм. Уран бүтээлчид өөрсдөө шийдвэр гаргахад тэр бүр оролцдоггүй. Миний менежер мундаг байсан болохоор намайг дургүй байсан ч тэр дууг дуулуулсан. Яагаад гэвэл тийм гайхалтайг нь, ямар их амжилт дагуулахыг нь мэдэрсэн гэсэн үг.
-Фэйсбүүкийн шүтэн бишрэгчдээс тань ирсэн асуулт байна. Адель, Рианна, Кристина Агилера нартай хамтарч уран бүтээл хийхийг хүсдэг үү?
-Болохгүй нь юу байхав. Би чинь гурвуулангийнх нь том шүтэн бишрэгч шүү дээ.
-Тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Тэд гурвуул мундаг, чадалтай.
-Селин Дионыг янз бүрийн гутал, ер нь загварлаг хувцаст дуртайг мэднэ. Өөрийн гэсэн гутлын брэндтэй болохыг хүсдэг үү гэж байна.
-Байж болох л юм. Сайхан санаа байна.
-Ингэхэд та хэдэн хос гуталтай вэ?
-Дөрвөн мянган хос гуталтай.
-Өө гайхалтай. Өөр нэг асуулт. Та Америкт амьдарч, америк хүн шиг болсон ч сэтгэл зүрхэн дотроо канад хүн гэдгээ мэдэрдэг үү?
-Мэдээж тэгэлгүй яахав ээ.
-10 настайдаа хөвгүүнд үнс үүлж, эсвэл үнсч үзсэн үү?
-Үгүй. Тухайн үед би хэдийнэ тайзан дээр гарсан байсан. Надад бусад хүүхэд шиг тоглож наадах, үерхэж нөхөрлөх зав бараг байгаагүй.
Б.Наранбат