Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Та хайр сэтгэлтэйгээ ямар улиралд учирсан бэ?
Дуу хөгжим

Та хайр сэтгэлтэйгээ ямар улиралд учирсан бэ?

Урлаг Урлаг26/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
My_Four_Season_by_onutzaC9622241372013-11-26-14-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Улирал бүр өөр өөрийн онцлогтой. Эдгээр онцлогууд нь хүн болгонд янз бүрээр үйлчлэх нь мэдээж. Хүний сэтгэл зүйтэй холбоотой олон янзын мэдрэмж нь улиралаа дагаад өөрчлөгдөж хувирах нь байдаг ажээ. Сэтгэлзүйчдийн үзэж буйгаар хайр сэтгэлийн хүрээ, хувирал, үе шат нь улиралтай холбоотой байдаг гэнэ.

Хавар: Амьд бүхэн сэргэдэг энэ үед хүний сэтгэл ч хөвсөлжиж догдолж эхэлдэг. Хаврын цагт хүн дурламтгай болдог байна. Гэхдээ энэ сэтгэл хөдлөл нь унтрахдаа амархан аж. Хавар өрнөсөн хайр сэтгэлийн роман тогтвор муутай, удаан үргэлжилдэггүй гэж сэтгэлзүйчид үзэх нь бий. Оросууд хаврын таван сард хуримлахыг таашаадаггүй. Хавар шигээ хувирамтгай, баталгаа муутай гэр бүл болно гэж үздэгээс тэр. Энэ тухай дуу шүлэг, онигоо яриач элбэг байдаг аж. Аливааг дүгнэх тухайн улс үндэстний нэгэн онцлог. Монголчууд ч хурим найрыг хавар хийгээд байдаггүй. Гэхдээ хайр сэтгэлтэй бус мөчлөг тачиг цагтаа холбон үздэг. "Хавар" гэдэг үг нь эртний "Ховор" гэх утгатай үгнээс гаралтай гэж түүх судлаачид тайлбарладаг.

Зун: Зуны дэлгэр цагт хүний сэтгэл ч нялхамсаж, илүү тайван, стресс багатай байна. Хайр сэтгэлийн хувьд зун тааламжтай улирал мөн болно. Цэцэг навч болсон энэ улиралд хосууд уулзаж учирах нь олширч, бие биенээ харилцан ойлгоход илүү дөхөм болдог. Мөн энэ улиралд амралтын, зугаа цэнгэлийн, "богино хэмжээний" роман, сээтэгнэл илүүтэй байдаг тул сонор сэрэмжээ алдуузай. Бэлгийн замын төрөл бүрийн халдварт өвчин чухам энэ үед илүү ихэсдэгийг эмч мэргэжилтнүүд тогтоожээ. Зуны налгар улиралд гэр бүл болсон хосууд хоорондоо эвтэй, дулаан бүлээн уур амьсгалыг бүрдүүлж чаддаг гэж зарим сэтгэл судлаачид үздэг юм билээ.

Намар: Өвлийн дохио айсуу үе. Шарчигнан унах гунигт шар навчисын адил хүний сэтгэл ч гэгэлзэж, өнгөрсөн дурсамжинд автах нь бий. Намрын шиврээ бороо орох нь хүнд уйтгар гуниг авчирах нь байдаг. Амралт аяллын тааламжтай үе өнгөрч, өдөр тутмын саарал өдрүүд хүлээх болно гэдэг мэдрэмж нь хүнийг стресст оруулдаг. Чухам энэ үеэр, намрын цагт амиа егүүтгэх явдал ихэсдэг болохыг судлаачид тогтоосон байна. Намар цагийн хайрын учрал их романтик байдгаараа онцлогтой. Монголчууд айраг цагаа элбэгшсэн намрын цагт хурим найраа бэлддэг бол Европынхон хайрын хөнгөн гунигт автанхан намрыг үддэг. Намар цагийн хайр сэтгэл тэр бүр бүтээд байдаггүй.

Өвөл: Идэр ес тачигнасан өвлийн улиралд хайрттайгаа учирсан бол гэр бүл бат бэх болохын нигууртай. Цаг агаарын тийм ч тааламжтай биш байдал, хоол хүнс, хувцас хунараа базааж бэлтгэх зэрэг олон даваа, сорилтууд биднийг хүлээж байдаг. Энэ үеэр подхийтэл өөрийгөө базаасан хүн хайр сэтгэлийн хувьд ч тууштай, бэлтгэлтэй байж чадна. Мөн ирж болох хүндрэл бэрхшээлүүдийг хайр сэтгэлээ хохироолгүйгээр давж чадна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Реппер, продюсер Jay-Z 30 жилийн хөгжмийн замналаа гурван өдрийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтоор тэмдэглэв

17/07/2026
Дуу хөгжим Урлаг

Эд Ширан “Номын сан дахь хөгжим” хөтөлбөр санаачилжээ

16/07/2026
Дуу хөгжим Урлаг

Энтони Хопкинс 88 насандаа анхны синглээ гаргаж, хөгжмийн зохиолчийн карьераа эхлүүллээ

15/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Реппер, продюсер Jay-Z 30 жилийн хөгжмийн замналаа гурван өдрийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтоор тэмдэглэв

17/07/2026

“Gus” нэртэй Тираннозаврын араг яс АНУ-д болсон дуудлага худалдаагаар 50.1 сая ам.долларын үнэ хүрсэн нь дээд амжилт болжээ

17/07/2026

“Алунгоо эхийн сургаалын баяр” болно

17/07/2026

Даваагийн Сундуй 15 насандаа “Бишрэлт гүн” цол хүртжээ

17/07/2026

Кэри Маллиган, Билли Айлиш нар “The Bell Jar” кинонд хамтран тоглоно

16/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.