Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өнөөдөр ‘’Зулын 25-ны их дүйчэн өдөр’’
Нийгэм

Өнөөдөр ‘’Зулын 25-ны их дүйчэн өдөр’’

Урлаг Урлаг28/11/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
884532_10200835806601621_1690258311_o_b54b351826494972013-11-28-11-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Буддын шашинт улс орон, түмний дотор монголчууд өвлийн тэргүүн сарын билгийн 25-ны өдрийг ‘’Зулын 25-ны их дүйчэн өдөр’’ хэмээн олон зуун жил ёслон тэмдэглэж ирсэн түүхтэй. Шарын шашиныг үндэслэгч бөгөөд эрдэм номын туйлд хүртэлээ гэгээрсэн соён гийгүүлэгч их билгийн хүн хэмээн Ази даяар алдаршсан Богд Зонхова орчлонд мэндэлж мэлмий гийсэн, жанч халж, үүл далдалсан өдөр нь өвлийн тэргүүн сарын билгийн 25 юм (Богд Зонхова 1357 он буюу ‘’Алтан унжлагат’’ хэмээх гал тахиа жил мэндэлж ‘’Хөврөгч’’ хэмээх шороон гахай жил (1419 он)жанч халжээ). Богд лам 63 нас сүүдэр зооглосон өдрөө буюу 25-нд ‘’Сундуйн жүд’’айлдаж байгаад есдүгээр бүлгийн доторхи ‘’Жалбийн сарайсү живар жүр’’зарлигийг уншаад таалал төгссөн гэдэг.

Энэ нь ‘’Би ялгуусад (Бурханы хүү) болж төрлөө’’гэсэн зарлиг юм. Тэр цагаас хойш энэ жил бүр энэ өдрийг зулын 25-н хэмээн Гэлэгвангийн данбатай улс гүрэн бүхэн тэмдэглэж ‘’Дончод’’буюу мянган тахилын зул хүж өргөж их хурал ерөөл хурах болсон төдийгүй айл бүхэн зул асаан их буян үйлдэх болжээ. Энэ өдрийн бас нэгэн үйл явдал гэвэл; Монголчууд өвөл идэх идшээ энэ дүйчин өдрийн өмнө төхөөрч дуусгаад олон амьтны (малын) амь тасалсан нүглээ наманчилж, амь хороогдсон малынхаа төрлийг дээшлүүлэх буянд шамдан зул өргөж зулын 25-ны хурлыг даган баясдаг. Энэ өдөр сүсэгтэн олон ‘’Мигзэм’’-ийг олон уншвал түм бум болон үржих учиртай юм байна.Зул өргөхдөө идшинд төхөөрсөн малынхаа баруун бөөрний өөхийг хайлан зул өргөдөг заншил манай хөдөөнийхөнд байдаг.
Энэ дашрамд дурдахад; Төгс гайхамшигт номын их хүн Богд Зонхова нь дэргэдийн хоёр шавьтай байсан бөгөөд шарын шашныг дэлгэрүүлэхэд үлэмж ихийг хийсэн хүмүүс юм.Энэ нь Жалцав-дарма, Хайдүв-гэлэгбалсан хоёр юм. Жанцан дарма нь чойрын арван боть номыг тайлбар сэлттэй нь бүрэн гүйцэд судалж төвд оронд Чойрын арван бэрх номын дамжаа барьсан анхны гавж суу эрдэмт нэгэн билээ. Тиймээс Богд Зонхаваг хоёр шавьтай нь Гэлэг вангийн хан, Данбыхан ’’Ясрайсүм’’буюу эцэг хүү гурав хэмээн шүтэн богд ламыг ‘’Мигзэм’’-дээ, яюсрай сүмийг ‘’Ганжаншинда’’номоор залбиран магтдаг.

‘’Цастын мэргэдийн оройн чимэг-Зонхова ’’гэж мигзэм уншдаг бол ‘’ганжан шиндай сролжэд Зонхова Ойдүв ригбий ванчүг Жалцавжээ До-аг данбы Хайдүв жэ Жалбай явсрай сүмла чодба вүл ’’гэж Ганжан шиндай-д уншдаг билээ.
Жалцав гэдэг нэр нь төвдөөр ‘’Ялгуусны орлогч ’’, Хайдүв нь ‘’мэргэн шидэт’’ гэсэн үг.

Эх сурвалж: www.budda.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан

23/03/2026

BTS -ийн тоглолт Сөүл хотыг доргиолоо

23/03/2026

Монгол зургийн орчин үеийн сэтгэлгээний онцлогийг харуулсан “Best of Mongol zurag” үзэсгэлэнг нээв

23/03/2026

Ахуй соёл, гар урлал, уламжлалт үнэт зүйлсийг илтгэсэн үзмэр

23/03/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

23/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.