Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Шинэ жилийн адал явдал” УСК тун удахгүй
Нийгэм

“Шинэ жилийн адал явдал” УСК тун удахгүй

Урлаг Урлаг02/12/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6_[800x600]9148102012013-12-02-16-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Оны сүүлийн сар эхэлж шинэ оноо угтах мөч ойртож буйг илтгэж байна уу гэлтэй. Хүн болгонд шинэ жилийн азтай, одтой, бүтэлтэй, бүтэлгүй гээд олон янзын дурсамж бий.

Тэгвэл энэхүү дурсамжийг нэгээр нэмэх "Шинэ жилийн адал явдал" уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Энэхүү киноны гол дүрд Дуучин П.Баярцэнгэл, "Extacy" хамтлагийн охид болоод "Мөрөөдлийн театр"-ын Г.Эрхэмбаяр, Д.Батаа, Ч.Алтаншагай нар тогложээ.

Кино урлагийн ертөнцөд цахиур хагалан гарч ирээд байгаа жүжигчин Б.Мишээл СУИС-н нэгдүгээр курсэд байхдаа л киноны акулуудын хараанд өртөн “Дэлхийд дурласан сар” киногоороо дэлгэцнээ анх гарсан билээ. Тэрбээр “Голланд сарнай”,  кинонд тоглон “Үүлэн үст” хэмээх Никитоны хит дуунд дүрээ мөнхлөөд авсан. Энэ удаад ч бас шинэхэн уран бүтээлд тогложээ. Мөн залуу жүжигчин Ц.Одонтунгалаг, М.Мөнхжаргал нар тоглосон юм.

Шидэт үлгэрийн сэдэвтэй инээдмийн жанрын бүтээлийн найруулагчаар нь Г.Бадамрагчаа ажилласан байна. Тэрбээр "Мисирийн шөнө", "Дурлалд умбасан Улаанбаатар", "Нууцлагдсан сэтгэл", "Хайр шивнэсэн Улаанбаатар" (10 ангит), "Есийн Б", "Усны үнэр", "Үнсэлт". "Диваажин", "Цагдаагийн тангараг", "Монгол Улсын төлөө зүтгэе" зэрэг кинонд найруулагчаар ажилласан байсан.

"Шинэ жилийн адал явдал" киноны Продюссераар нь н.Батбаатар, Ерөнхий зураачаар Д.Батбилэг, Дууны найруулагчаар "Авиа" студийн О.Цэгмэд, Ерөнхий зураглаачаар М.Амартүвшин нар ажиллажээ.

Энэхүү шинэ жилийн адал явдлыг харуулсан инээдмийн жанраар бүтээгдсэн кино нь "TWIN" студийн бүтээл. Уншигч та бүхэндээ киноны зураг авалтын хэсгийн зургаас хүргье.

Д.Ана

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026

Уран бүтээлч Б.Нарандэлгэр “Далай ээж” шинэ бүтээлээ толилууллаа

26/07/2026

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.